70 жилийн өмнө энд энгийн л нэг түгжрээ үүссэн байсан. Харин удалгүй бүх хүмүүс тэсгэл алдаж, уурлаж бухимдан авто машинуудаа хаяад явсан.

Дэлхий ертөнцийн төгсгөлийн дараа дэлхий ертөнц ингэж харагдах болно.

Дээрх сонин зургуудыг “Алхаж бүй үхдэл” киноноос аваагүй, эдгээр нь Бельгийн Шатильон ойд байрлах дэлхийн томоохон авто машинуудын оршуулгын газрын зураг хэмээн Bored Panda бичиж байна. 

Түүхийг нь судлаад үзвэл эдгээр машинуудыг дэлхийн хоёрдугаар дайны дараа цэргүүд орхиод явжээ. Тэд машинаа АНУ-руу гэр лүүгээ авч явж чадахгүй байсан учир ой дотор нуугаад хэсэг хугацааны дараа эргэн ирж авна гэж бодсон боловч эргэж ирж чадаагүй юм.

Уугуул иргэд үүнийг зүгээр л нэг хуучин машины балгас хэмээн үздэг.

Шатильлонд авто машины оршуулгын газар 4 байдаг байжээ. Автомашинуудын тоо 500 хол давсан ба хуучны «ретро» авто машинууд байдаг байсан бөгөөд авто машинуудыг уугуул иргэд хулгайлсаар 2010 онд бүх оршуулгын газрууд байгаль орчны асуудлаас болж устгагдсан байна.