Эрүүл мэндээ боддог хүн бүхэн чихэрлэг хоол хүнснээс татгалзаж эхэллээ. Дэлхий нийтийн хэмжээнд таргалалт, чихрийн шижин зэрэг сахраас үүдэлтэй өвчлөл өндөр байгаагаас үүдэн сүүлийн жилүүдэд эрүүл хүнсний эрэлт хурдацтай нэмэгдэж байгааг Beverage Digest судалгааны байгууллага онцолжээ. Монгол улсад ч сүүлийн үед сахартай бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай ярих болсон. 

Таатай мэдээ гэвэл томоохон хүнсний үйлдвэрлэгчид хүний биед ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд нэлээд хүчин чармайлт гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа аж. Тухайлбал, ундаа, жүүс гэх мэт шингэн хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч PepsiCo корпораци 2025 он хүртэл ундааныхаа илчлэгийн хэмжээг ширхэг тутамд 20 хувиар бууруулна гэсэн амлалтыг 2014 онд өгч байв. Корпорацийн зүгээс амлалтаа хэдийн биелүүлж эхлээд байгаа бөгөөд 2018 оноос Pepsi Black хэмээх ямар ч ичлэггүй, сахаргүй цоо шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлжээ. 

Ийнхүү дуртай амтаа мэдрэхийн тулд хоосон илчлэг, их хэмжээний сахарыг биедээ шингээх эсвэл дэглэм барьж, хүссэн ундаанаасаа татгалзах гэсэн хатуу сонголттой нүүр тулдаг байсан үе ард хоцорч байна. Учир нь энгийн хийжүүлсэн ундаанд ойролцоогоор 11 гр элсэн чихэр агуулагддаг бөгөөд 100 гр тутамд 42 калори агуулагддаг бол Pepsi Black нь ямар ч сахаргүй, илчлэггүй учир өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгчдийн гол сонголт болж байна.