Энэхүү 4K нягтаршилтай зурагтыг яг л өндөр технологийн цаас мэт хуйлж болно. LG компани сонин шиг хуйлж болдог 18 инчийн зурагт танилцуулсан нь хэдхэн жилийн өмнө. Өнөөдөр тэрхүү загвар 65 инч болон томорч, томоохон зурагтын хэмжээтэй боллоо. Электроникийн шоу-2018 үзэсгэлэнгээр LG Display компани энэхүү 4K нягтаршилтай зурагтаа олонд дэлгэнэ. 

Та байсан бол зурагтаа хуйлах уу? Яахав, эвхээд хадгалахад, авч явахад амар болох нь харахад л ойлгомжтой. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй ч ирээдүйгээс ирсэн 65 инчийн эл загварыг Америкийн Лас Вегас хотод болох Электроникийн шоугаар харах боломжтой билээ.