Америкийн Goldman Sachs хөрөнгө оруулалтын банк болон Хятадын хамгийн том интернет компани Baidu-ийн дэмжлэгтэйгээр өсөж байгаа Circle финтех-компаний захирал Жереми Аллер ийнхүү мэдэгджээ. Тэрбээр дэлхийн бүх биет мөнгө /фиат/ өөрсдийн гэсэн криптовалютын хувилбартай болно гэж үзэж байгаагаа CNBC-ийн нэвтрүүлэгт орохдоо ярьжээ.

Үүний зэрэгцээгээр тэрээр Circle нь зах зээлд америк доллартой "уясан" USD Coin гэдэг нэртэй зоос гаргаж хэрэглэгчдэд хөрөнгө оруулалтын платформ , криптозоосын арилжааны үйлчилгээ үзүүлэх гэж байгаа аж. USD Coin нь блокчэйн технологийг ашиглаж гүйлгээг түргэсгэхийн дээр койноо биет мөнгөтэй “уях” замаар криптовалютад байдаг савалгааг багасгах юм.

Тэрээр "Бидний хувьд санхүүгийн салбарын бүх зорилтуудыг криптовалютын дэд бүтэц рүү хэрхэн шилжүүлж хэрэгжүүлэх нь сонирхолтой асуулт болоод байна.” —гэж хэллээ. 

Эх сурвалж https://www.cnbc.comКрипто доогтэр