Дэлхийн II дайны үеэр амиа алдсан дайчдад зориулсан дурсгалын арга хэмжээний үеэр Японы Эзэн хаан Акихито үг хэлэхдээ, олон хүний амийг авч одсон энэхүү дайнд “гүнээ харамсаж” байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн үеийн алдаа оноогоо тунгааж, ирээдүйд дахин ийм дайн гарахгүй гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна гэж тэрбээр хэлээд, гүнээ харамсаж байгаагаа мөн илэрхийлжээ.

Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дайнд амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан “Ясукуни” сүм рүү өргөл илгээсэн байна. Тэрбээр БНСУ болон БНХАУ-тай явуулж буй харилцаандаа сэв суулгахгүйг бодолцож, уг сүм рүү биечлэн очоогүй байна.

Хамгийн сүүлд тэрбээр “Ясукуни” сүм биечлэн очсонтой холбогдуулан БНХАУ, БНСУ дургүйцлээ илэрхийлсэн юм. Учир нь дайнд амь үрэгдсэн 2.5 сая орчим япон цэрэг, офицер болон Холбоотны шүүхээс дайны гэмт хэрэгтэн хэмээн шийтгэл оноосон 14 удирдагчийн дурсгалыг энэ сүмд мөнхөлсөн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг