1945 онд дэлхийн II дайн дууссаны дараа “Times” талбайд авахуулсан “Үнсэлт” хэмээх зургийн гол баатар, усан цэрэг Жорж Мендонса 95 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийн гишүүд албан ёсоор мэдээлэв.

Ж.Мендонса өнгөрсөн ням гарагийн өглөө Род-Айленд муж улсын Нью-Порт хотод таалал төгссөн бөгөөд түүний 96 насны төрсөн өдөр болоход хоёрхон хоног үлдсэн байжээ. Энэ тухай түүний охин Шерон Муллер “CNN” сувагт мэдээлсэн байна.

Ш.Муллер хэлэхдээ, би зургийг харах болгондоо аавынхаа гүйцэтгэж байсан үүргийн талаар хийгээд энэ бүгд дууссанд аав маань хэрхэн баярлаж байгаа тухай боддог гэжээ.

Нэгэн усан цэрэг цагаан даашинзтай танихгүй бүсгүйг үнсэж буйг харуулсан “Үнсэлт” хэмээх зургийг 1945 оны наймдугаар сарын 14-нд гэрэл зурагчин Альфред Айзенштадт авч байсан ажээ. Үүнээс долоо хоногийн дараа уг зургийг “Life” сэтгүүлд нийтэлж байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/CNN/