Аяллын талаар бичдэг https://theculturetrip.com  сайт дэлхийн  хамгийн аюултай 11 гудамжийг нэрлэжээ. Үүнд хүчирхийлэл, гэмт хэрэг болдог улсын гудамжийг нэрлэсэн бөгөөд эдгээр газруудад болгоомжтой явахыг жуулчдад сануулсан байна. Сонирхолтой нь энэ жагсаалтад Азиас ганцхан улсыг нэрлэснээс манай улсын Бага тойрууг онцолсон байв. Учир нь Бага тойруу орчим харанхуй бөгөөд жуулчдыг дээрэмдэж тонодог хэмээн бичжээ.

Эдгээр гудамжийг нэрлэвэл:

  1. Венесуэлийн нийслэл Каракас хотын Кaтиа гудамж: Энэ бол дэлхийн хамгийн аюултай бүсүүдийн нэг юм. 2016 онд энэ улсад өдөрт дунджаар 60 хүн амиа алдсан байна.
  2. Мексикийн Renacimiento хотын Акапулко: Цагтаа жуулчдын диваажин байсан гайхалтай наран шарлагын газартай энэ газрыг өдгөө мансууруулах бодис наймаалагчид эзЭлжээ.Өнгөрсөн онд энэ газар хамгийн олон хүн амь насаа алдсан юм
  3. Америкийн Мичиган мужийн Детройт гудамж: Цагтаа автомашин үйлдвэрлэгч ажиллаж хэдэн тэрбумын татвар төлж, ид хөгжиж цэцэглэж явсан юм. Харин өдгөө  гудамжны гэрэлтүүлгийн 40 хувь ажилладаггүй. Иргэд  нь хотод гарах болсон аллагын гэмт хэргийн тоо 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн талаар гомдолложээ.
  4.  Бразил улсын Сиера хотын  Fortaleza гудамж:
  5. Гондурас улсын Кортес хотын San Pedro Sula-гийн гудамж: Жил бүр аялал жуулчлалын судалгааны UgO агентлаг дэлхийн хотуудын хамгийн жагсаалтыг тодруулдаг. Судалгааны дүнд Сан Педро сула хотод хүн амины хэрэг өдөрт дунджаар 3 удаа гардаг байна гэжээ.
  6. Эл Сальвадор улсын нийслэл Сан Сальвадорын гудамж: 2016 онд энэ хотын 100 мянган хүн тутамд дунджаар 83.39 хүн амиа хорложээ.
  7. Өмнөд Африкийн Кейптаун хотын Луу гудамж: Африк дахь хамгийн их хүчирхийлэл гардаг газар. Дэлхийн хамгийн сайхан байгальтай уг хот гэмт хэргийн гаралтаараа бас тэргүүлдэг.
  8. АНУ-ын Илинойс мужийн Гэгээн Луйсын гудамж:  Гэмт хэрэг, ядууралтай холбоотойгоор Гэгээн Луисын гудамж хамгийн их гэмт хэрэг гардаг.  2016 онд тус хотод хамгийн олон хүн амь насаа алдсан гэсэн мэдээ бий.
  9. Монголын нийслэл Улаанбаатарын Бага тойруугийн гудамж:Бага тойруу нь оройн цагаар явж байгаа жуулчдын хувьд аюултай газар.
  10. Балтимор, Мэрилэнд
  11. Италийн Naples хотын Scampia гудамж