Эдгээр хүмүүс IT-ийн салбарын талаар бүгдийг мэддэг, тэд хүссэн техникийг худалдан авч чадна. Гэхдээ тэдний хүүхдүүд үеийнхээ хүүхдүүдтэй адил техник хэрэгсэлийг ашиглаж чадахгүй байна хэмээн гомдолдог.

AdMe.ru яагаад ийм байдаг тухай мэдэхээр шийдсэн бөгөөд баян хүний хүүхэд байх ямар байдаг зэрэг олон шинэ зүйл илрүүлж чадсан юм.

Билл Гейтс – Microsoft компаний үүсгэн байгуулагчдийн нэг. Түүний хүүхдүүд 14 нас хүртэл техник хэрэгсэлийг ашиглаж байгаагүй.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

Билл гурван хүүхэдтэй бөгөөд тэрээр 14 нас хүртэл хүүхдүүдээ ухаалаг гар утас, таблет зэргийг ашиглахыг хорьсон байна. Гейтсийн хэлж буйгаар түүний хүүхдүүд үргэлж үеийнхээ хүүхдүүдтэй адил хэрэгсэлийг хэрэглэж чадахгүй байгаадаа гомдолдог байсан гэнэ. 


Харин хүүхдүүд нь техник төхөөрөмж ашиглаж эхлэх үед Гейтс гэртээ дүрэм тогтоосон байна.

  • Зөвхөн найз нөхөдтэй харилцахад, хичээл ном хийхэд ашиглах
  • Хоолны үеэр хэрэглэхийг хориглоно
  • Эцэх, эх нь хэрэглэх хязгаарыг тавьж, хориглох эрхтэй

Сониноос, Гейтсийн хүүхдүүд алдарт “алим” авхуулахыг гуйдаггүй бөгөөд тэд дуртаяа Windows үйлдлийн утас, таблетууд ашигладаг.


Крис Андерсон – дроны зохион бүтээгч, 3D Robotics компанийүүсгэн байгуулагч. Тэрээр хүүхдүүдээ хэзээ хэр удаан техник хэрэгсэлийг ашиглахыг шийддэг.

Крисийн хүүхдүүд хатуу дэглэмтэй байдаг бөгөөд хүссэн үедээ гар утас, таблет зэргийг хэрэглэж чаддаггүй байна.

Андерсоны хүүхдүүдээ цахилгаан хэрэгсэлд хамааралтай болгохгүйн тулд мөн тэдний амьдралд өөрчлөлт оруулж болзошгүй учир урьдчилан сэргийлж байгаа юм гэжээ. Түүнээс гадна цахим ертөнцөд замбраагүй их садар самуун, хүчирхийллийн тухай бичлэг, мэдээлэл зэрэг гардаг гэжээ.


Дик Костоло – Twitter хуудсын ерөнхий захирал асан. Түүний хүүхдүүд зөвхөн нэг тогтсон газраа техник хэрэгсэлийг ашиглах эрхтэй байдаг.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

Дик хүүхдүүддээ техник хэрэгсэлийг ашиглах хорио тавиагүй хэдий ч газарзүйн хувьд хорио тавьсан байна. Костологийн хүүхдүүд электрон хэрэгсэлийг зөвхөн том өрөөндөө ашиглаж болох юм байна. Тиймээс тэд утас, таблетуудаа өрөөрүүгээ авч орж удаан хугацаагаар сууж эсвэл хоол идэж байхдаа ашиглаж чадахгүй юм.


Алекс Константинополь – OutCast Agency-ийн захирал. Түүний хүүхдүүд өдөрт хагас цагаас илүү техник хэрэгсэлийг ашигладаггүй.

Алекс хатуу эцэг эхчүүдийн нэг. Тэрээр бусадтай адил техник хэрэгсэлийн тал дээр хүүхдүүддээ хориг тавьдаг нэгэн. Алекс бага хүүдээ ажлын өдрүүдээр техник хэрэгсэлийг ашиглахыг хориглосон бол том хүүхдүүд нь өдөрт 30 минутаас илүүгүй ашиглах эрхгүй юм.


Эван Уильямс – Twitter, Pyra компаний үүсгэн байгуулагч. Түүний хүүхдүүд iPad-ийн оронд ном уншдаг.

Эван хоёр хүүтэй. Гэхдээ түүний хөвгүүд одоог хүртэл iPad-гүй. Үүний оронд түүний гэрт хэдэн зуун ном байдаг байна. Номын санд нь маш олон төрлийн ном байдаг бөгөөд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх бүрэн боломжтой байдаг байна.


Стив Жобс – Apple, Next, Pixar компаний үүсгэн байгуулагч. Түүний гэрт гар утас, таблетын оронд халуун дулаан яриа өрнөдөг. 

Стивын гэр бүлийн гишүүд бүгд сүүлийн үеийн, хамгийн чанартай техник хэрэгслийг хэрэглэдэг байх гэж бид боддог. Гэвч бидний бодож байгаа буруу юм.

Жобс хэлэхдээ тэрээр хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй бөгөөд үүний оронд тэрээр хүүхдүүдээ амьд харилцаанд сургасан. Тийм учраас түүний гэр бүл олон цагийг ямарваа нэгэн зүйлүүдийн талаар ярьж өнгөрүүлэхийг илүүд үздэг гэжээ.

Үүнээс ямар дүгнэлт хийж болохыг та харж байгаа байх гэдэгт итгэлтэй байна!