Орчин үед маш олон тэрбумтанууд төрсөн байдаг. Үүнд сонин зүйл үгүй. Харин тэд хэрхэн, яаж санхүүгийн амжилтад хүрсэн нь гайхшруулдаг. Тэд бүгд бидний харж дассан холливудын одууд шиг үрэлгэн биш. Яг үнэндээ тэдний ихэнх нь амьдралын энгийн хэв маягтай байдаг.

1. Майкл Блумберг

Хувийн хөрөнгө - 34.3 тэрбум

“Юу чамд сайхан гэдгийг олж мэдээд түүнийгээ дага”.

Майкл Блумберг бол Нью-Йоркийн хамгийн их зөрчилдөөнтэй хотын дарга гэдгээрээ алдартай. Тэрээр Блумберг ЛП компанийн гол хувьцаа эзэмшигч. Сүүлийн 10 жилийн хугацаанд Майкл өөрт зөвхөн хоёр гутал авсан байдаг. Энэхүү хоёр лоффер нь бүх төрлийн хослолтой зохицдог ба тэр гуталтай өөрийгөө илүү тухтайг мэдэрдэг.

Хэдэн хос гутал авахын оронд өөрт сайхан санагдсан зүйлд хөрөнгө оруулалт хийх нь зөв гэдгийг тэр хүн ойлгосон.


2. Билл Гейтс

Хувийн хөрөнгө – 79.0 тэрбум

Санхүүгийн алдаа гаргах нь амьдралын түгээмэл үзэгдлүүдийн нэг. Бид бүгд ийм алдаа гаргадаг. Санхүүгийн амжилтад хүрсэн хүмүүс ч гэсэн алдаа гаргадаг бөгөөд хамгийн гол нь тэд алдаан дээрээ суралцдаг. 

«Өөрийн амжилтаас таашаал авах нь сайхан хэдий ч алдаа оноогоо үргэлж санаж байх нь илүү чухал».


3. Ингвар Кампрад

Хувийн хөрөнгө – 53.0 тэрбум

Ингвар Кампрад IKEA-ийн үүсгэн байгуулагч. Тэрээр маш олон зардлууд хэрэггүй халааснаас гардаг гэж үздэг бөгөөд бусад хөрөнгөтэй хүмүүсийн адил онгоцны энгийн ангилалаар нисэхийг илүүд үздэг.

«Бидэнд цол, тэмдэг, дүрэмт хувцас хэрэггүй. Бид өөрсдийн хүч чадал, хүсэл эрмэлзэлд л найддаг».


4. Уоренн Баффет

Хувийн хөрөнгө - 66.1 тэрбум

«Таны хэрэгцээнд нийцсэн байшин худалдаж ав».

Уоренн Баффет бол алтан дүрмийн гол төлөөллийн нэг. Тэрээр Омаха хотод 1958 онд 31.500 ам.доллараар худалдаж авсан байшиндаа амьдардаг. Түүний дансанд маш их хөрөнгө байгаа хэдий ч Баффет ер бусын харшид амьдрах утга учрыг ойлгодоггүй. Тэрээр өөрийн даруухан 5 өрөө байрандаа аз жаргалтай байдаг.


5. Опра Уинфри

Хувийн хөрөнгө - 2.9 тэрбум

Энэ энгийн зөвлөгөө түүний амьдралд маш чухал үүргийг гүйцэтгэсэн. Харин одоо энэ зөвлөгөө нь сургааль үг болжээ.

«Чи итгэж буй зүйлрүүгээ явж, түүн дээрээ суурилан бий болгодог. Харин одоо байгаа бүхий л зүйл чинь чиний өмнө нь итгэж байсан зүйл дээр үндэслэн бий болсон».Чамд аз жаргал, баяр баясгалан авчирдаг зүйлийг ойлгож, ухаарах нь ирээдүйд хамгийн өндөр үр дүнд хүрэхэд тус болдог.


6. Ричард Брэнсон

Хувийн хөрөнгө - 5.1 тэрбум

«Зорилго тавьж, түүнд хүрэхийн тулд бүхий л зүйлийг хий».

Британийн тэрбумтан, VirginGroup-ийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон өөрийн замыг зорилгын жагсаалт гаргаснаар эхлүүлсэн. Түүний бичсэн зорилгууд хэзээч биелэшгүй мэт байсан боловч зорилгынхоо төлөө бүх зүйлийг хийсэн. Тэрээр зорилгоо тодорхойлох нь амжилтын суурь гэж үздэг.


7. Карлос Слим Элу

Хувийн хөрөнгө - 78.5 тэрбум

«Залуугаасаа хуримтлал үүсгэ».

Билл Гейтс шиг хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хамгийн баян хүний нэг Мексикийн бизнесмен Карлос Слим өөрийн зөвлөгөөг хүргэж байна. Аль болох эрт мөнгө хурааж эхэл! Эрт эхлэх тусам та ирээдүйд ямар ч албан тушаалтай бай мөнгийг удирдаж сурсан байх болно.


8. Жон Кодвелл

Хувийн хөрөнгө - 2.6 тэрбум

«Нийтийн тээврийн хэрэгслийг бүү үл тоомсорло».

Английн бизнесмен гар утасны харилцаа холбооны салбарт амжилтад хүрсэн. Тэрээр үнэтэй машин унаж, өөрийн хөрөнгийг ил гаргаад байдаггүй. Жон алхаж, дугуй унаж, нийтийн тээврийн хэрэгслийг ашигладаг.


9. Дэвид Черитон

Хувийн хөрөнгө - 1.7 тэрбум

«Аливаа зүйлийг бие дааж хийж сур».

Дэвид Черитон бол Google-ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг. Тэрээр анх 1998 онд 100.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоо түүний үр дүнг үзэн сэтгэл хангалуун байгаа юм. Гэсэн хэдий ч тэрээр үсчинд ордоггүй бөгөөд өөрөө өөрийнхөө үсийг засдаг. Ийм бага хэмжээний зардалтай зүйл дээр хэмнэх нь хэрэггүй мэт санагдах боловч энэхүү төсөв нь өөр хэрэгтэй зүйлд зарцуулагдаж болох юм. Өөрөө хийж болох зүйлд бусад хүнд хэр их мөнгө төлж буйгаа бодоод үзээрэй.


10. Марк Цукерберг

Хувийн хөрөнгө - 30 тэрбум

«Даруу бай».

Facebook-ийн үүсгэн байгуулагч хүртэл маш энгийн амьдардаг. Марк өөртөө хүссэн үнэ бүхий машин авах боломжтой хэдий ч 30.000 ам.долларын үнэтэй седан Акура машин унадаг. 


11. Жон Дональд Макартур

Хувийн хөрөнгө - 3.7 тэрбум

«Төсөв гаргаж, түүнийгээ баримтал».

Макартур BankersLifeandCasualtyCompany-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан. Тэрээр баян тансаг амьдрах боломжтой байсан ч бүхнээс татгалзаж даруу амьдардаг бөгөөд үнэтэй эд зүйл хэрэглэдэггүй ба түүний жилийн төсөв 25.000 ам.доллар юм.


12. Роза Кеннеди

Хувийн хөрөнгө - одоогоор тодорхоогүй байна

«Бүтээлч байж, зардлын өөр боломжит хувилбаруудыг хай».

Түүний гэр бүл хөрөнгөтэй, чинээлэг айл хэдий ч тэрээр маш хэмнэлттэй нэгэн. Тэрээр жижигхэн зүйл дээр хүртэл хэмнэдэг. 


13. Томас Бус Пикенс

Хувийн хөрөнгө - 1 тэрбум

«Худалдан авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, зөвхөн түүнд таарах бэлэн мөнгийг авч яв. Илүүг авах хэрэггүй».

Тэрбумтан Пикенс үргэлж мөнгө хэмнэх нэгэн аргыг хэрэглэдэг. Тэрээр хэзээ ч хэтэвчиндээ хэрэгтэй мөнгөнөөсөө илүүг авч явдаггүй. Дэлгүүр явахаас өмнө Пикенс хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, зөвхөн жагсаалтанд байгаа зүйлсийг авдаг.


14. Жим Уолтон

Хувийн хөрөнгө - 34.7 тэрбум

«Танд бүх шинэ, сайхан зүйл хэрэггүй».

Walmart-ийн үүсгэн байгуулагч Сэм Уолтоны бага хүү Жим Уолтон даруухан амьдралын хэв маягтай. Үүнд түүнийг эцэг нь сургасан. Санхүүгийн амжилтад хүрсэн ч тэрээр одоог хүртэл 15 жилийн турш пикап унаж байгаа.


15. Дональд Трамп

Хувийн хөрөнгө - 3.9 тэрбум

Дональ Трамп өөрийн хүч хөдөлмөр, ажилсаг, тууштай байдлаараа амжилтад хүрсэн. Зарим хүмүүс түүнийг санхүүгийн салбарт аз таарсан нэгэн гэж боддог. Харин Трамп амжилт бол тууштай хөдөлмөрлөсний үр дүнд ирдэг гэж хэлдэг.

«Хэрэв таны ажил танд үр шимээ өгч байгаа бол хүмүүс таныг зүгээр нэг азтай амьтан гэж ярина. Магадгүй энэ зөв байх. Учир нь ингэж ажиллах тархитай байгаадаа та азтай юм».


16. Роберт Куок

Хувийн хөрөнгө - 11.5 тэрбум

«Танд байгаа бүхий л боломжийг ашигла».

Роберт Куок бол Малайзын хамгийн баян хүн бөгөөд ээжээсээ суралцсан дүрмийн дагуу амьдардаг. Хэзээ ч нарийн бүү бай, бусдыг бүү ашигла, мөнгөтэй асуудал таарахад ёс суртахуунтай бай. Санхүүгийн салбарт амжилттай байхын тулд зоригтой байж, боломжтой бүхий л зүйлээ ашиглах хэрэгтэй гэж Роберт үздэг.


17. Ли Кашин

Хувийн хөрөнгө - 31 тэрбум

«Даруу амьдар».

Ли бол Азийн хамгийн баян хүн бөгөөд дэлхийн хамгийн баян 10 хүний нэгд тооцогддог. 52 улсад 270 мянган ажилтантай эзэнт гүрний эзэн бол Ли юм. Тэрээр амжилтын үндэс бол даруу амьдрах гэж үздэг. Та өөрийн замыг эхлэхэд өөрийгөө даруу, төлөв байдалд сургах хэрэгтэй.


18. Жек Ма

Хувийн хөрөнгө - 10 тэрбум

«Үйлчлүүлэгч үргэж нэгдүгээрт».

Alibaba Group-ийн үүсгэн байгуулагч Жек Ма үйлчлүүлэгч бол үргэлж нэгдүгээрт байх ёстой гэсэн үзэл баримтлалтай ажилладаг. Түүнийг ажиллагсад дагаж мөрддөг бөгөөд араас нь хувьцаа эзэмшигчид дагаж мөрддөг.


19. Говард Шульц

Хувийн хөрөнгө - 2.2 тэрбум

«Би хэзээ ч тэрбумтануудын эгнээнд байхыг хүсээгүй. Би хэзээ ч өөрийгөө хөрөнгөөр тодорхойлж байгаагүй. Би өөрийгөө болон өөрийн үнэт зүйлээ тодорхойлохыг хичээдэг».

Говард Шульц бол Sturbucks-ийн захирлуудын зөвлөлийн дарга ба түүний үзэж буйгаар түүний хөрөнгөөс илүүтэй хүний үнэ цэнэ, үнэт зүйл чухал юм.