Бид та бүхэнд хамгийн хачирхалтай хуримын ёс заншил, эртнээс уламжилж ирсэн этгээд уламжлалын талаар хүргэж байна.

#10. Кени

Африк тив дэх хамгийн сонин хурмийн ёс заншилтай улс бол Кени. Энэ улсад гэр бүл болсон залуус төрсөн гэрээ орхин явахад охины аав охиныхоо цээж, толгой руу нулимдаг уламжлалтай. Энэ зан үйлээрээ эцэг хүн өөрийн адислалыг өгч байгаа гэсэн утгыг илэрхийлдэг. 

#9. Грек

Грек улсад хурим болохоос хэд хоногийн өмнө гэр бүл, найз нөхөд цуглаж залуу хосын орыг бэлтгэдэг уламжлалтай. Туршлагатай гэрлэсэн эмэгтэйчүүд хосын орны цагаан хэрэглэлийг дэвсдэг бөгөөд тэдний хийсэн ажлыг сүйт залуу үнэлдэг юм. Харин орон доор амжилт, өсөлт дэвшилийг билгэшээж мөнгө тавьдаг байна. Мөн мөнгөнөөс гадна будаа цацна. Энэ нь үр удмаа залгахыг ерөөж байгаа хэрэг билээ. Харин орны доод хэсэгт залуу хосын хүсэж буй хүүхдийн хүйстэй ижил хүйстэй хүүхдийг өнхрүүлдэг байна.

#8. Шотланд

Шотланд улсад сүйт бүсгүйг хулгайлдаг.  Дараа нь бүхий л аргаар сүйт бүсгүйг бохирдуулдаг уламжлалтай.Харахад лав таатай санагдахгүй заншил гэж болно. Учир нь сүйт бүсгүй рүү гашилсан сүү, муудсан загас, өндөг, хог болон бусад бохир угаадас цацдаг байна. Мөн сүйт бүсгүйг модонд уяж, найзууд нь хэд хэдэн сорилтуудыг хийдэг. Энэ л шөнө сүйт бүсгүй өөрийн нэрэмжит үдэшлэгээ найз охидтойгоо хийдэг. Яагаад ийм зан үйл хийдэг юм бол гэж үү? Сүйт бүсгүй хэдий олон хүнд сорилыг тэр чинээгээрээ ирээдүйд гэр бүлийн амьдрал нь хүнд бэрхийг амархан туулна гэж үздэг

#7. Герман.

Өмнөх уламжлалуудтай харьцуулахад аяга, таваг хагалах нь маш хялбар сонсогдох байх. Герман хуриманд хүрэлцэн ирсэн зочид шаазан аяга таваг авчирч өгдөг бөгөөд хуримын ид оргил үе дээр бүгдийг нь хагалдаг. Энэ нь залуу хосоос муу сүнсийг холдуулж, тэдний гэр бүлийг илүү бат бөх, хүчирхэг болгож өгдөг гэж үздэг.

#6. Франц.

Францын эртний уламжлал нь залуу хосууд хуримын өдрөө бие засах газар хоол идэх ёстой байдаг. Эрт үед хосуудыг цэвэр биш усыг уулгадаг байсан бол өнөө үед шоколад идэх эсвэл оргилуун дарс уухыг санал болгодог. Мэдээж бие засах газраа сууж, идэх нь хэнд тааламжтай байхав.

#5. Румин.

Руминд хуримын дараа хосууд ресторанд очиж «тахианы бүжиг» хийдэг. Хосууд бүх зочдыг хүлээн авсанаар бүжиглэж эхэлдэг. 

#4. Солонгос.

Солонгост хуримын ёслол болж өндөрлөсний дараа нөхрийн хөлийг нь таяг эсвэл том модоор зоддог. Энэ нь шинэ нөхрийн тэсвэр тэвчээр, зан чанар, эхнэрийн урмыг хугалах эсэхийг шалгадаг. Ингэхдээ нөхөр өмнөх өдөр хөлөө угаах ёсгүй бөгөөд 10-20 минутын турш хөлийг нь цохидог.


#2. Македон.

Сүйт бүсгүй өөрийн хуримын даашинзыг гараараа урлах ёстой байдаг. Мөн өөрийн хуримын санааг гаргаж, морь унах чадварыг эзэмшдэг. Яагаад морь унах чадварыг эзэмшдэг вэ гэж үү? Сүйт бүсгүй залуугаа баатарлагаар урхидан авж байгааг илэрхийлдэг. Тэрээр сүйт залуугийн гэрийн гадаа морин дээр ирж, газар буухдаа хазаар, дөрөөг шүргэхгүйгээр үсрэн буух ёстой.

#1.Энэтхэг

Энэтхэгийн хурим маш олон ёс жаягтай байдаг. Гэхдээ өнөөдөр та бүхэнд ганц ёсын талаар ярьж өгөх болно. Хэрэв сүйт бүсгүй Сатурн Марс гарагийг ойртох үед төрсөн бол бүсгүй хараал хүрсэн бөгөөд ирээдүйн нөхөр нь эрт үхдэг гэж үздэг. Харин энэтхэгийн ард түмэн үүнийг устгах нэгэн арга олсон байна. Тэд бүсгүйг модтой гэрлүүлж, модыг хөрөөдөж, устгадаг байна. Ингэснээр бүсгүй хараалаас ангижирч, нөхөрт гарах боломж бүрддэг.