Меган Маркл шиг UGG гутлаа болор шаахайгаар сольж, гүнж болж чадахгүйдээ гуниглаж суусан удаа бий юу? Тэгвэл сэтгэлээр бүү уна, Данийн хунтайж Николайтай танилц. Ганц бие, хаан ширээнд залрах магадлалтай, загвар өмсөгч, Тимоти Шаламетэй адилхан. Өөр бидэнд юу хэрэгтэй юм бэ? 

Николай бол хунтайж Иоахим болон түүний экс эхнэр, Фредериксборгийн гүнгийн авхай Александра нарын хүү. Хунтайж байх нь багадаж тэрбээр 2018 оны хоёрдугаар сард Лондоны загварын долоо хоногт тайзнаа алхсан. Ингээд түүнтэй илүү дотно танилцацгаая: 

Николай Dior брэндийн нүүр царай болж байв:

Dior-ийн шоуны үеэр үнэхээр сэтгэл татам харагдаж байлаа:

Инстаграм хуудас нь prins.nikolai шүү


Николай Копенгагены бизнесийн сургуульд 9 сараас сурах бөгөөд загвар өмсөхөө түр хойшлуулах тухай Hola сэтгүүл дамжуулсан. Тэрбээр Бизнес, эдийн засгийн чиглэлээр баакалаврын зэрэг горилж буй юм. Данийн Tæt på сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Николай “Би загвар өмсөгчийн карьераар голлох бодолгүй байгаа. Ажил л гэж хардаг, мэдлэг боловсрол эзэмшхийн хажуугаар надад тус болдог юм.” хэмээжээ. Николай энэ жил 20 нас хүрсэн аж.