Индонезийн нийслэл Жакарта нь 10 сая хүн амтай бөгөөд дэлхийн хамгийн хурдацтай живж буй хотуудын нэг юм. Хэрвээ энэ байдлаар үргэлжлэвэл 2050 он гэхэд хот усанд живэх болно гэж судлаачид үзэж байна. 

Энэ хот нь нам дор газар байрладагаас гадна, хотыг Жава тэнгис усаар түрхээс гадна, уг тэнгисээс салаалсан 13 голтой. Тиймээс хот ойр ойрхон усанд автдаг нь гайхаад байхаар зүйл биш юм. Шинжээчдийн харж байгаагаар үерийн ус нь гол асуудал биш хот тэр аяараа живэх аюултай тулгараад байгаа нь санаа зовоож байгаа гэнэ. Бандунг Технологийн Иститутийн Жакартагийн газрын суултыг 20 жил судалсан судлаач Хэнри Андреасийн хэлсэнээр “ Хэрвээ бидний хийсэн моделийг харвал, 2050 он гэхэд тус хотын 95% нь живнэ” гэсэн тооцоолол гарчээ.

Хойд Жакарта 10 жилийн турш 2,5 м-ээс доошилж, зарим хэсэгт нь 25 см-ээр суусан байна. Энэ нь далайн эргийн дэлхийн томоохон хотуудын дундажаас хоёр дахин их юм.

Жакарта жилд дунджаар 1-15 см доошилж, бараг тэн хагас нь одоо далайн түвшнээс доогуур байна. Үр нөлөө нь  Хойд Жакартад нэн даруй илэрч байгаа гэнэ. 

Үүнээс гадна дэлхийн дулаарал, бороо нь нэмэр болхоос нэрмээс болж байгаа ажээ. Хотын удирдлагууд Жакартагийн эрэг болон 17 хиймэл арлыг тойрон баригдсан 32 км үргэлжлэх 40 тэрбум долларын өртөгөөр бүтсэн хана нь хотыг живэхээс хамгаалана гэж найдаж байна. Нидерланд болон Өмнөд Солонгосын засгийн газраас хиймэл арлыг бүтээхэд дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд үүний тусламжтайгаар голын усны түвшинг бууруулж, борооны үед үүсэх үерийн асуудлыг шийдэх болно гэж үзэж байгаа аж.

Гэхдээ Нидерландын ашгийн бус байгууллагын хийсэн судалгаанаас харахад энэхүү арга хэмжээ нь хотыг живэх асуудалыг 20 жилээр уртасгахад туслахаас биш зогсоож чадахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Эх сурвалж: BBC news