МОСКВА. /TASS/. Орос улс 2023 он гэхэд дэлхийн хамгийн шилдэг эдийн засагтай 5 орны нэгт багтахыг зорьж байна. ОХУ-ын 2024 он хүртэлх хугацаанд Үндэсний хөгжлийн зорилтод хүрэх төлөвлөгөөнд тусгагдсан үзүүлэлтүүдэд энэ төлөвлөгөө багтжээ.


Төлөвлөгөөнд дурдсанаар, Орос улс худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 6-д эрэмбэлэгддэг байна. Тус улс нь энэ үзүүлэлтээр 5-д жагсдаг Германы ард байдаг аж. Засгийн газрын таамаглаж байгаагаар, ДНБ-ний өсөлтийн хурдыг 3-аас дээш хувьтай байлгаснаар Германаас хоцорч буй зөрүүг багасгах аж.


Эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээг ДНБ-ний 25 хүртэл хувьд хүргэж нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж болон нэмэгдсэн өртгийн түвшин нэмэгдүүлэх, түүхий эдийн бус барааны экспортын хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

 


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг