Өнгөрсөн лхагва гарагт “Skytrax”-аас зохион байгуулдаг “Дэлхийн хамгийн шилдэг онгоцны буудал” шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ жил тус жагсаалтыг Сингапурын “Чанги” олон улсын нисэх онгоцны буудал тэргүүлсэн байна. Азийн орнуудын онгоцны буудлууд тав тухтай, тансаг зэрэглэлийн дээгүүрт жагсдаг бөгөөд эхний таван байранд заавал бичигддэг билээ. Энэхүү судалгаанд 550 онгоцны буудал хамруулж, 39 төрлийн үйлчилгээний шаардлагуудыг тавьжээ. Үүнд тав тухтай орчин, угаалгын өрөөний байршил, ажилчдын хэлний мэдлэг зэрэг нь гол шалгуур болдог байна.

Жагсаалтыг тэргүүлсэн "Чанги" онгоцны буудал жилд 42 сая гаруй зорчигчдод үйлчилдэг Азийн агаарын замын огтлолцол дээр байрладаг. Терминал хооронд 70 гаруй мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай. Энд олон тооны дэлгүүр, зоогийн газар, кафе байрладаг. Мөн энд амралтын өрөөнүүд, халуун усны газар, спа төвүүдтэй. Түүнчлэн дамжин өнгөрөх нислэгээ 5-аас дээш цагийн хугацаанд хүлээх хэрэгтэй зорчигчдод Сингапур хотоор аялах хоёр янзын аяллыг санал болгодог ажээ. 

 Ингээд шилдэг онгоцны буудлуудтай танилцъя.


15. Taiwan Taoyuan International Airport (TPE)


14. Vancouver International Airport (YVR)


13. Kansai International Airport (KIX)


12. Amsterdam Schiphol Airport (AMS)

11. Tokyo Narita International Airport (NRT)

10. 10. Frankfurt Airport (FRA)

9.Zurich Airport (ZRH)

8. London Heathrow Airport (LHR)

7. Central Japan International Airport (NGO)

6.Munich Airport (MUC)

5.Hamad International Airport (DOH))

4. Hong Kong International Airport (HKG)

3. Tokyo Haneda International Airport (HND)

2. Incheon International Airport (ICN)

1. Singapore Changi International Airport (SIN)