Комедиан, ток шоуны хөтлөгч Эллен ДеЖенерес 15 жил хөтөлсөн өөрийн шоугаа дуусгавар болгохоор төлөвлөж байна. 

Нью-Йорк Таймс-ийн мэдээлснээр Эллен ДеЖенерес тэтгэвэртээ гарах бодолтой байгаа аж. Тэрээр Форбес сэтгүүлээс 2018 оны хамгийн өндөр орлоготой шоу хөтлөгчийн 2 дугаарт бичигджээ. Тус жагсаалтын нэгдүгээрт “Шүүгч Жүди” орсон байна. Тийм учраас ток шоуны хувьд хамгийн өндөр орлоготой хөтлөгч болжээ. 

Форбесийн мэдээлснээр 2017 оны 6 дугаар сараас энэ оны 6 дугаар сар хүртэл  ойролцоогоор 87.5 сая долларын орлого олсон байна.

Өндөр орлого, олон сая фенүүдийн хүрээллийг үл харгалзан, Таймс сэтгүүлд гарсан мэдэгдэлээс харахад Эллен Деженерес өөр төлөвлөгөөтэй байгаа нь ил байна.

"Netflix" түүний анхны станд-ап инээдмийн тусгай дугаар “Relatable”-ийг 12 дугаар сарын 18-нд нээхээр төлөвлөж байгаа аж. Тэрээр ток шоуны хөтлөгч бус өөрийгөө харуулахыг хүсч буй тухайгаа Таймст өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.


Эх сурвалж: https://www.businessinsider.com