“Дэлхийн хамгийн үслэг охин” гэгддэг “Чубакка” хочит таиланд охин “заяаны хань”-тайгаа гэрлэхийн тулд нүүрнийхээ үсийг тайруулж хусуулжээ. “Спутник” агентлагийн мэдээлснээр, өдгөө 17 настай Супатра Сасуфан охин нь “Werewolf Syndrome” буюу “хүн чоно хам шинж” хэмээх хүний биеийн бүх л хэсгээр битүү үс ургах шинж тэмдэг бүхий маш ховор тохиолддог өвчтэй нэгэн аж. Дундад зууны үеэс хойш дэлхийн хэмжээнд ийм өвчний ердөө 50 тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ.С.Сасуфаныг дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номны албаны хүмүүс 2010 онд “дэлхийн хамгийн үслэг охин” гэж бүртгэж авч байсан аж.
Охины аав Самрерг саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Миний охин одоо ч өвчтэй хэвээр байгаа. Охин минь заяаны ханьтайгаа учирснаасаа хойш нүүр болон биеийнхээ үсийг хусуулдаг болсон” гэжээ.

Харин С.Сасуфан найз залуугийнхаа талаар “Фэйсбүүк” хуудастаа “Тэр бол миний анхны хайр төдийгүй заяаны хань минь” гэж бичсэн байна.



Эх сурвалж:  Монцамэ агентлаг