Forbes сэтгүүл дэлхийн хамгийн залуухан тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргалаа. Жагсаалтад багтсан эрхмүүдийн гурав нь Норвеги улсаас гаралтайг та мэдэх үү. Мөн дэлхийн хамгийн залуу тэрбумтан одоо дөнгөж 21 настай. Тодруулбал, Александр Андресен болон түүний 22 настай эгч Катарина нар тус бүр 1.4 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.


5. Жон Коллисон

Нас: 27

Хөрөнгө: $1 тэрбум  

Харвардаас хасагдсан Коллисон 2011 онд дүү Патриктай хамт онлайн төлбөрийн STRIPE компанийг байгуулжээ. Ирландад төрсөн ах, дүү хоёр одоо Сан-Франциско хотод амьдардаг. FORBES-ын мэдээлснээр SPRIPE 150 сая долларын фанд үүсгэж бизнес нь 9,2 тэрбум доллараар үнэлэгджээ. 


4. Эван Спигел

Нас: 27 

Хөрөнгө: $4.1 тэрбум 

Spiegel болон Стэнфордын хуучин ангийнх нь оюутан Bobby Murphy нар хамтран алдарт SNAPCHAT аппликейшныг 2011 онд үүсгэн байгуулсан. SNAP.inc буюу SNAPCHAT-ыг тэд 2017 оны 3-р сард арилжаалжээ. 2012 оны 5 сард Спигел хамгийн залуу захирал нь болсон юм. Спигел болон Бобби Мерфи тус бүр Snap inc - ээс 18% -ийг эзэмшдэг. Дашрамд дурдахад, Snapchat-г өдөр бүр 170 сая хүн ашигладаг аж. 


3. Густав Магнар Витцо

Нас: 24 

Хөрөнгө: $ 1.9 тэрбум

Густар Магнар Витцо дэлхийн хулд загасны хамгийн том нийлүүлэгчдийн нэг болох Норвегийн SALMAR загасны  компанийн хувьцааны бараг тэн хагасыг эзэмшдэг. Түүний эцэг Густав Витте компаний эрх мэдлийг атгасан хэвээр байгаа бөгөөд 2013 онд хүүдээ энэ эрхээсээ бэлэглэжээ. Эцэг нь загасны фермийн аж ахуй эрхлэх бизнес эрхэлдэг ч үл хөдлөх хөрөнгө, технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийхэд анхаардаг хэмээн Forbes онцолжээ.


2. Катарина Андресен 

Нас: 22 

Хөрөнгө: $1.4 тэрбум

Андресены эгч дүүс гэр бүлийн эзэмшлийн хөрөнгө оруулалтын FERD компанийн 42 хувийг эзэмшдэг. 


1. Aлександра Андресен

Нас: 21

Хөрөнгө: $1.4 тэрбум


Александра Андресен бол 21 настай дэлхийн хамгийн залуу тэрбумтан юм. Тэрбээр гэр бүлийн эзэмшлийн хөрөнгө оруулалтын Ferd компанийн 42 хувийг эгч Катаринатай хамт өвлөн авсан байна.
Сонирхуулахад, Ferd бол Нордикийн хөрөнгийн биржийн идэвхтэй хөрөнгө оруулагч юм.