Ирэх 11 дүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо болох Дэлхийн миссийн тэмцээнд анх удаа трансжендер буюу ижил хүйстэнтэйгээ явалдагч хүн оролцоно гэж “The Advocate” сэтгүүл мэдээлжээ.
 
22 өрсөлдөгчөөс шалгаран үлдсэн бүсгүй Ангела Понсе Испанийн миссийн тэмцээнд түрүүлж, ялагчийн хүндэт титмийг гардан авснаараа Дэлхийн миссийн тэмцээнд ийнхүү эх орноо төлөөлөн оролцохоор болсон байна.
 
Өдгөө 26 настай тэрбээр өмнө нь эрэгтэй хүн байсан бөгөөд хүүхэд байх үеэсээ л бусдаас өөр гэдгээ мэджээ. Тийнхүү 2014 онд тэрбээр хүйсээ солиулах мэс засалд орсон байна.  
 
Хүйсээ солиулсан эмэгтэйчүүдийг Дэлхийн миссийн тэмцээнд оруулахыг хориглосон дүрмийг 2012 онд цуцалж байжээ