Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн БНХАУ-ын Санья хотноо өндөрлөлөө. Энэ жилийн Дэлхийн гоо бүсгүйгээр Энэтхэгийн мисс Мануши Чиллар шалгарлаа. Дэлхийн мисс Мануши Чиллар 20 настай бөгөөд анагаахын коллежид суралцдаг ажээ.Түүнийг энэхүү шагналыг авсны дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди "Энэтхэг чиний амжилтаар бахархаж байна" хэмээн жиргэжээ.

Congratulations @ManushiChhillar! India is proud of your accomplishment.

Мануши Чхиллар 1997 оны тавдугаар сарын 14-нд эмчийн гэр бүлд өсч төрсөн.


Аав ээжийнхээ удам залган зүрхний мэс засалч болохоор суралцаж буй.

Мануши Чилларын Энэтхэгээс төрсөн зургаа дахь "дэлхийн мисс"  болж байна. Хамгийн сүүлд 17 жилийн өмнө буюу 2000 онд Энэтхэгийн гоо бүсгүй /Приянка Чопра/ дэлхийн миссийн титмийн эзэн болж байв.