Жил бүрийн есдүгээр сарын 13-ны өдрийг “Дэлхийн үжилтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Тус өдрийн хүрээнд сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьсгалын зохиомол дэмжлэг, өвчтөний тусламж үйлчилгээг чанар, аюулгүй байдлаар ханган ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 200 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд “Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг,  амьсгалын замын сувилахуйн тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгууллаа.