TripAdvisor компанийн шинжээчид заавал очиж үзэх ёстой дэлхийн 25 хотын жагсаалтыг гаргажээ. 

Та төлөвлөж байгаап эдгээр хотуудаар заавал аялаарай.



25. Сан-Франциско, АНУ

Энэ бол АНУ-ын, магадгүй бүр бүх гараг дэлхий дээрх хамгийн эрх чөлөөтэй хот юм.. Үүнээс гадна Сан-Франциско бол дэлхийн хамгийн дэвшилтэт хүмүүсийн буюу Silicon Valley-ын ажилчдын гэр.


24. Чиангмай, Тайланд

Чиангмай бол Тайландын хамгийн тайван, ногоон, гайхалтай хот юм. Хэрэв та дэлхийн хамгийн тансаг, үзэсгэлэнтэй буддын шашны сүмүүдийн нэгийг үзэхийг хүсвэл та тийшээ ирээрэй.


23. Лиссабон, Португали

Лиссабон хот дундад зуун болон Мавритан архитектурыг хослуулан агуулдаг хот. Үүнээс гадна энд гайхалтай наран шарлагын газар, модон трамвай байдаг.


22. Сидней, Австрали

Сидней бол гайхамшигт байгаль, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн хот юм. Үүнээс гадна энд гайхалтай ухаантай, дэвшилтэт хүмүүс амьдардаг. Тиймээс зүгээр ч нэг энэ хотыг дэлхийн хамгийн тухтай, тохилог, дэвшилтэт газар хэмээн нэрийдээгүй байх.


21. Будапешт, УнгарДунай мөрний эрэг дээр байрлах Будапешт хот Днепр мөрөн дээр байрлах Киев хотыг юугаараа ч юм бүү мэд санагдуулна. Сонгодог архитектур нь орчин үеийн барилга байгууламжтай гайхалтай зохицдог. Будапешт хот Дэлхийн хоёрдугаар дайн болон 1956 оны бослогын үеийн маш олон шарх, сорвины агуулагч юм. 


20. Бангкок, ТайландБангкок бол Буддын шашны сүм, хачин сайхан байшин, гайхамшигт шөнийн амьдралыг харуулсан цогц хот юм. Дээрээс нь дэлхийн хамгийн хямд хотуудын нэг. Дэлгүүр хэсэхэд хамгийн тохиромжтой газар.


19. Кейптаун, Хойд АфрикЭнэ хот бол тэнгэр баганадсан барилга, далай тэнгис, наран шарлагын газруудыг агуулсан амрахад зориулсан гайхалтай хот. Кейптаун Африкийн хамгийн том хотуудын нэг бөгөөд таныг эндхийн архитектур гайхашруулах болно.

18. Чикаго, АНУ

Чикаго бол Америкийн дундад барууны гол тулгуур хот. Энэ хот тэнгэр баганадсан барилга, джаз, блюзын хот бөгөөд АНУ-ын хамгийн шилдэг инээдмийн клубууд байрладаг.


17. Дубай, Арабын Нэгдсэн Эмират

Дубай хот шиг гайхалтай, үзэсгэлэнтэй, тансаг, том хот үүнээс өөр үгүй. Энэ хот бол хамгийн өндөр барилга, хамгийн том худалдааны төвтэй. Дубай хотыг тансаг, хээнцрийн нийслэл гэж хэлж болно.


16. Санкт-Петербург, ОХУ

ОХУ-ын цорын ганц Европ хот. Москва хоттой харьцуулахад энд улаан тоосго, бөмбөгөр оройтой барилга гэж үгүй. Гэхдээ энд Италичуудын боловсруулсан шинэ сонгодог архитектурын барилга байгууламжтайгаас гадна Санкт-Петербург хотод орчин үеийн уран сайхны галерей бий.


15. Барселон, Испани

Түүх, технологийг гайхалтай хослуулсан дэлхийн хамгийн шилдэг хот. Барселон хот маш загварлаг, тухтай, далайн эрэг дээр байрлах үзэсгэлэнтэй хот юм.


14. Буэнос-Айрес, Аргентин

Энэ хотыг «Өмнөд Америкийн Парис» хэмээн нэрийддэг. Хотын Европын өв, гайхалтай архитектурын шийдэл нь Латин америкийн амьдрах хүсэл, гудамжны кафе, үзэсгэлэнтэй паркуудтай гайхалтай зохицдог.


13. Флоренци, Итали

Өнгөрсөн цаг хугацаанд зогссон, Ренессансын эрин үеийн царсан хот. Музей, галерей, сүм хийдүүдэд дуртай бол та заавал энэ хотыг зориорой.


12. Нью-Йорк, АНУ

Нью-Йорк бол барууны соёл иргэншил, барууны соёлын нийслэл юм. Унадаг дугуй түрээслээд Төв паркаар зугаалаад үзээрэй. Нью-Йорк хот бүх хүмүүст зориулсан хот. Хүн бүрд энэ хотод байх газар олдоно.


11. Берлин, Герман

Берлин бол Дундад зуун, газар доорх соёл болон хямд өртөгтөй кафе зэргийг хослуулсан цаг хугацааны капсул юм.


10. Шанхай, БНХАУ

Шанхай бол Хятадын хамгийн дэвшилтэт хот. Та энд ирж үзсэнээр мартагдашгүй амьдралын туршлагыг хуримтлуулах боломжтой.


9. Сием Рип, Камбож

Сием Рип хот эртний Ангкор-Ват хотын үлдэгдлээр бүслэгдсэн хот. Энэ бол ертөнцийн гайхамшгийн нэг юм.


8. Ханой, Вьетнам

Энэ хот бол Зүүн, Барууны гайхамшигт хольц. Ханой хот уламжлалт Вьетнам соёл, Францын колоний уур амьсгалыг бүрдүүлдэг. Хэдэн арван жил тус хотод дайн хүрээгүй бөгөөд Ханой хот бол Азийн үзэсгэлэнтэй хотуудын нэг.


7. Парис, Франци

Парис бол дэлхийн соёлын өв, дэлхийн хамгийн их аялал жуулчдыг татдаг хот юм. Та Парист очсон бол Le Fumoir ресторанд заавал зочлоорой. Энэ бол дэлхийн франц хоолны хамгийн шилдэг жишээ.


6. Марракеш, Марокко

Энд дэлхийн амтлагч, халуун ногооны үйлдвэр, хэрэглээний төв юм. Мөн энд дэлхийн хамгийн шилдэг гудамжны захууд байдаг. 


5. Прага, Чех

Прага хот бол Европын хамгийн тухтай хот.


4. Бээжин, БНХАУ

ЗХУ хадгалагдан үлдсэн бол ОХУ-ын ихэнх том хотууд Бээжин хот шиг байх байсан. Бээжин хотыг ерөнхийд нь үзэхээс гадна Хятадын Цагаан хэрмийг зорин ирж үзэх хэрэгтэй.


3. Лондон, Их Британи

Дэлхий дээрх хамгийн том эзэнт гүрний хуучин нийслэл Лондон хот дэлхийн хамгийн шилдэг олон улсын хот хэвээр үлдэж байна. Энд дэлхийн 300 гаруй хэлээр ярьдаг хүмүүс амьдардаг. Та энд урлаг уран сайхан болон дэлхийн өнцөг булан бүрийн зугаа цэнгэлийн зүйлсийг эндээс худалдан авч болно.


2. Ром, Итали.

Ром хот дэлхийн түүхэн дэх хамгийн чухал хотуудын нэг. Түүний өв залгамжлал нь хоёр мянга гаруй жилийн түүхтэй хөгжил цэцэглэлт, хүч чадал юм. Энд гайхалтай гудамжны зураачид, гудамжны ресторанууд бий.


1. Стамбул, Турк

Аялал жуулчдыг хамгийн ихээр татдаг хот энэ байна. Стамбул хот Христийн болон Мусульман соёлыг хослуулдаг сонирхолтой хот. Аль аль шашин нь багадаа гэхэд мянган жилийн турш оршин тогтнож байна.

Тус хот нь амтат хоол, гайхалтай кофе, эртний архитектур, захуудаараа алдартай. Харин орой ядаргаагаа тайлж амрахын тулд та Турк халуун усны газрыг зорих хэрэгтэй. Мартагдашгүй таашаал авчрах болно.


Та эдгээр хотуудын хэдэн хотод нь очиж үзэж байсан бэ? Коммент хэсэгт бидэнтэй хуваалцаарай!