Өнгөрсөн долоо хоногт Cedars –Sinai эмнэлгээс гарсаны дараа поп од донтолтыг эмчилдэг төвд шилжсэн байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар тэрээр хэдэн сараар эмчлүүлэх бөгөөд түүнд хэрэгтэй тусламжийг тусгай программын дагуу авах болно гэжээ. 25 настай дуучин бүсгүй Чикаго хотод сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл санааны асуудалд төвлөрдөг тусгай эмчийн анхааралд байгаа гэнэ. Чикагогийн аялал нь 7 сарын 24-нд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж эмнэлэгт хүргэгдсэнээс хойш хийгдэж байгаа эмчилгээнүүдийн нэг юм. Дуучин эрүүл мэнддээ анхаарахын тулд хийхээр төлөвлөж байсан тоглолтуудаа хойшлуулахаар болжээ. Тэрээр найз нөхөд, фенүүддээ “ бие махбодь болон сэтгэл санааны хувьд ч сайжирч байгаа бөгөөд дахин хүчтэй, энгийн амьдралаа үргэлжлүүлэхэд төвлөрч байгаа” гэжээ.