УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэж, ажлын хэсэгт саналаа хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Бичлэг үзэх:

"Сүүлийн үед Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт 2020 оны сонгуулийн пи-ар, улс төрийн хандлага болж хувираад байгаад харамсч байна. Бидний саналын байр суурь хатуу байгаа. Хэсэг улстөрчдийн 2020 оны амбиц, байр суурийг илэрхийлэх ёсгүй. Энэхүү зарчмын байр суурин дээр үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороонд 18 саналаа хүргүүлэх гэж байна. Мөн зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан үр дүн, эцсийн хувилбар дээр тулгуурлан бид өөрсдийн тавьж буй дөрвөн заалтыг хасах санал оруулж байгаа.Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ 2020 оны сонгуульд зориулж болохгүй" гэлээ.

Ардчилсан намаас ажлын хэсэгт хүргүүлсэн санал: