Өнөөдөр өглөө Ардчилсан намын бүлэг хуралдсан талаараа мэдээлэл хийлээ. Тэд уг хурлаараа ЖДҮ-ийн сангаас гарсан, эргэн төлөлтгүй зээл хэрхэн явагдаж, хэний гараар дамжиж байгаа талаарх мэдээллийг ил болгохыг хүссэн шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн тухайгаа мэдэгдэв.

Албан бичигт эдгээр нэр бүхий гишүүд зээл авсан болохыг мөн энэ нь нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ

Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг

Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан

Д.Эрдэнэбат: Нэг гишүүн ЖДҮ хөгжүүлэх сангаас дундажаар 955 сая төгрөгийн нэн хөнгөлөлтэй зээл авсан

ЖДҮ-ийн зээл өнгөрсөн хугацаанд ямар ч шалгуургүй олгогдож ирсэн, ашиг сонирхлын зөрчил нь хавтгайрсан үйлдлийг таслан зогсоох цаг нь болсон. Үүний тод жишээ нь хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллүүд юм. Үнэндээ ЖДҮ хөгжүүлэх зээлийг зорилго гуйвсан. Уг нь энэ зээл банкны болон ЖДҮ-ийн сангийн тухай хууль гэх мэт тодорхой шалгуурыг хангасан иргэдэд нээлттэй байх ёстой. Гэтэл шууд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар олгогдсон нь шударга бус зүйл болсон нь нотлогдож байна. МАН-ын нэр бүхий гишүүд энэ асуудалд холбогдож байна. Энд гэхэд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А88 тушаалаар нэг гишүүнд дундажаар 955 сая төгрөгийн зээл авчээ. 

Эдгээр УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймээс энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч, 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардаж байна.

АН-ын бүлгээс хүргүүлж буй шаардлага