Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнгөрсөн шөнө 00:10 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас Урьдчилан хорих 461 дүгээр  анги руу авч явлаа.

Тэднийг өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар баривчилсан бөгөөд тус компанийн хувьцааг худалдан авахдаа төрөөс 400 сая гаруй төгрөг авсан хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, мөнгөний эх үүсвэрийг схемээр танилцуулаад буй юм.