Хэдхэн хоногийн өмнөөс 20 жил ханилсан домогт хосуудыг салах тухайгаа зарлах гэж байгаа гэсэн мэдээ нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан юм. Тэгвэл Викториа Бекхэмын төлөөлөгч уг ярианд эцэс болгосон мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Энэ бол  худал мэдээ, ердөө цуурхал" хэмээн Harpersbazaar сэтгүүлд өгсөн ярилцлагандаа онцолсон байна. Мөн Дэвид Бекхэмын төлөөлөгч уг шуугианыг худал болохыг зарлалаа.

Хосууд салах нь битгий хэл хамтарсан сайн санааны аян өрнүүлсээр яваа аж. Тухайлбал тэд ханхүү Харри болон Меган Марклийн хуриманд өмссөн хувцасаа үнэ хаялцуулан худалдаалах гэж байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна. Тэд дуудлага худалдаанаас олсон орлогоо өнгөрсөн жил Манчестерын дэлбэрэлтэнд өртсөн хүмүүсийн ар гэрт туслах санд хандивлах юм.

Цагтаа шуугиулж явсан "Spice girls" хамтлагийн экс гишүүн Викториа Английн хөл бөмбөгчинтэй 1999 онд гэрлэж 4 хүүхдийн эцэг эх болсон юм.