Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, БОАЖЯ хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын виртуал чуулган амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр өндөрлөнө.

Цахим чуулган байгаль орчин, эко хэрэглээ буюу “Өсвөр үеийнхний дуу хоолой-Байгаль орчны сурвалжлагч” хүүхэд, залуучуудын хэлэлцүүлгээр зохион байгуулагдсан бөгөөд цахим зөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, үг хэллээ. 

Мөн тэрбээр энэ сарын 3-нд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэгийг “Тогтвортой хөгжлийн боловсролын элч”-ээр өргөмжилсөн өргөмжлөлийг гардуулж өгсөн юм. Д.Ганцэцэг нь тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд сайн дураараа ажиллаж ирсэн уран бүтээлч юм.