Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан.
Энэ сарын 03-нд Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийж, яллагдагч Д.Гантулгыг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөрийн 10.00 цагт хаалттай явуулахаар товлон зарлаад байна.

УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн бөгөөд тус тойрог дахь нөхөн сонгуулийг ирэх 9 дүгээр сарын 7-нд явуулахаар тогтсон. Одоогоор тус нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ нийт 14 нам Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.