Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 17-ны 10.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай явагдах байсан ч хуралдаан болсонгүй.

Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсноос, шүүх хурал болох хугацааг долоо хоногоор хойшлууллаа.