"Die Hard" хэмээх франчайзкиноны төсөл 1988 оноос хийгдсэн бөгөөд түүнээс хойно анх удаа нэрээ өөрчлөх гэж байна. Зургаа дахь цувралын нэрийг McClane гэж нэрлэхээр болжээ.

Жүжигчин Брюс Уиллис киноны зургаа дахь "Good Day to Die Hard" кинонд тоглосны дараа төслийг орхихыг хүсч буйгаа илэрхийлсэн. Үүнээс хойш энэ төслийг тойрсон олон таамаглал бий болсон ба нэрийг ч гэсэн нууц хэвээр хадгалсаар байсан билээ.

Киноны продюсер Лоранзо ди Бонавентураг нэг жилийн дараа тус нэрийг зарлах хүртэл "Die Hard" нэрээр гарна гэсэн хүлээлттэй байсан юм. Дараагийн төсөл нь МкКлэйнийн залуугийн дүр төрхөд нь анхаарлаа төвлөрүүлэх болно. Гэхдээ энэ нь Брюс Уиллис оролцохгүй гэсэн үг биш юм.

Киноны найруулагч "Die Hard" киног Брюсгүйгээр төсөөлөх боломжгүй. Тийм учраас бид 20 настай Жон МкКлэйнийг харуулах болно. Гэсэн ч 60 настай МкКлэйн ч мөн чухал байр суурийг эзэлнэ гэжээ.

Франчайз эзэмших эрхээ авсны дараа өмнөх киног найруулсан Лен Вайзмэнтэй хамт уг төсөлд буцаж ирнэ. Киногоо эхлүүлэхээс өмнө Жон МкКлэйнийн залуугийн дүрийг хайж олох нь хийх ёстой хамгийн эхний ажил болно гэсэн байна.