МОСКВА. /TASS/. Испанийн “Атлетико” клубийн дасгалжуулагч Диего Симеоне "France Football" сэтгүүлийн дэвшүүлсэн хувилбараар дэлхийн хамгийн их цалин авдаг хөл бөмбөгийн дасгалжуулагчаар тодорчээ.

Өдгөө 48 настай, Аргентин улсын дасгалжуулагч энэ улиралд 41 сая еврогийн орлого олсон байна.

Орлогын хэмжээгээрээ хоёрдугаарт 31 саяын цалинтай Жозе Моуринью орж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард “Манчестер Юнайтед” клубийн удирдлага түүнийг огцруулсан билээ. Жагсаалтын гуравдугаарт, “Монако” багт 3 сар гаруйхан хугацаанд ажиллахдаа 25.5 сая еврогийн орлого олсон Тьерри Анри оржээ. Дөрөвдүгээрт, Английн “Манчестер Сити” клубийн ахлах дасгалжуулагч Хосеп Гвардиола /24 сая евро/ бичигджээ. Улиралд 23 сая еврогийн цалинтай ажилладаг “Барселона” клубын дасгалжуулагч Эрнесто Вальверде тавдугаарт орсон байна. 

Хамгийн их орлого олдог дасгалжуулагч болох Симеоне 2011 оноос хойш “Атлетико” багийг дасгалжуулж байгаа юм. Өмнө нь тэрбээр Аргентины "Расинг", "Эстудиантес", "Ривер Плейт", "Сан-Лоренсо" болон Италийн “Катания” багуудыг дасгалжуулж байжээ.

Түүний удирдлага дор “Атлетико” клуб Европын Лигт 2 удаа түрүүлж, УЕФА-гийн цомыг 2 удаа хүртсэнээс гадна Испанийн АШТ ба Супер цомын тэмцээнд тус бүр нэг удаа түрүүлж байв.


Эх сурвалж: Монцамэ агентлаг