Дэлхийн зах зээл дээр ураны эрэлт нэмэгдэж байгааг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл 2014 онд ураны олборлолт эрс буурсан ч 2015 оноос энэ байдал эрс сайжирсан байна. Ураны олборлолтоор сүүлийн 10 жил Канад, Казахстан, Австри улсууд голлох байр суурийг эзэлж байгаа аж.

Дэлхий хэмжээнд 446 ураны ректор ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Япон улсын фүкүшимад болсон цөмийн цахилгаан станц дэлбэрсэнээс шалтгаалан олон улс уран олборлолт, цөмийн эрчим хүчний асуудалд болгоомжилж байгаа ч ураны нийлүүлэлт буурахгүй байгааг Олон улсын эрчим хүчний агентлагийн мэргэжилтэн Др. Адрианн Ханли яриандаа онцоллоо.

Мөн Хятад, Энэтхэг Солонгос улсад ураны эрэлт байсаар байгаа нь илүү их ажиглагдаж байгаа аж. Дэлхийн хэмжээнд ураны нөөц хангалттай байгаа ч ашиглах нь зогсонги байдалтай байгаа юм байна. 

Дашрамд дурдахад 2018 оны зургаадугаар сард Австри Улсын Вени хотод ураны чуулга уулзалт болох юм байна.