МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулахаар санал нэгдсэн.

Тэгвэл яг одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлааар санал хураахад, гишүүдийн санал 29\29-өөр тэнцсэн тул дахин санал хураалт явуулж буй юм.

Гишүүдийн санал дахин тэнцвэл хуралдаанд оруулагчийн саналаар асуудлыг шийдвэрлэх аж. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар даргалж байна.