МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулахаар санал нэгдсэн.

Уг асуудалтай холбоотойгоор Д.Хаянхярваа өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэрээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг шүүмжилсэн, ЖДҮ-ийн асуудлыг өмөөрөөгүй гэсэн 2 шалтгаанаар намайг огцруулахаар Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Би Бүлгийн дарга байсан ч, байгаагүй ч УИХ-ын гишүүн, иргэн хүнийхээ хувьд булчимгүй асуудлуудыг хэлж олон нийтэд танилцуулах болно хэмээн мэдэгдсэн.

МАН-ын бүлэг өнөөдөр 15.00 цагаас хуралдаж, Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр товлоод буй юм.