УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 16.00 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн томъёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингэснээр Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөллөө.