УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулгыг авч үлдэх УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийн дараа Д.Мурат гишүүн мэдээлэл хийлээ. Тэрбээр  

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьсныг мэдэж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу аль, аль нь тэгш эрхтэй.

Би шалгуулахад бэлэн. Удахгүй шалгуулчихаад, буцаад ороод ирнэ гэж бодож байгаа. Угаасаа энэ хэрэг зохиомол хэрэг байсан. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Мурат нэгэн бүсгүйг  дотно харилцаанд орохыг санал болгож, удаа дараа мессэж бичиж нүцгэн зургаа хүртэл илгээсэн гэх ярианд холбогдоод байгаа билээ.