Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүн Д.Мурат Бахытгүл хэмээх бүсгүйд садар самуун зургаа явуулж, бэлгийн дарамтанд оруулсан, хүслийг нь гүйцээгээгүйн улмаас  зодсон гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр шуугиан тариад байгаа билээ. Тэрбээр энэ талаар өнөөдрийн "Өдрийн сонин"-д анх удаа ярьжээ. Түүний ярилцлагаас гол хариултыг нь хүргэж байна.

  1. Бахытгул англи хэл гадарладаг болохоор компанийн орчуулгын ажил дээр туслалцаа авч байсан. Намайг УИХ-ын гишүүн болонгуут "Ажилд оруулж өг, энэ тэр тусламж үзүүл" гэж мессэж бичих болсон.
  2. Хотоос нутагтаа амьдрах гэж очсон түүнд аятай тохьтой ажиллах амьдрах орчноос эхлээд би чадлынхаа хэрээр дэмжиж ирсэн.
  3. Юун жаахан монгол охин... хэлэх ч үг олдохгүй байна. 16-18 настай монгол охидын талаар тэр мессеж доторх казах хэлээр бичсэн шиг муухай зүйл огт байхгүй. Үүнийг казак хэл мэддэг хүн бүхэн мэдэж байгаа. Ойлгогдож байгаа ганц үг нь "Чи ямар 18 настай биш дээ..." гэсэн сургамжилсан үг бий. Үүнийг л айхтар буруу орчуулж мушгисан байна.
  4. Надад тийм догшин ширүүн авир байхгүй. Би чинь ёс суртахуунтай хүн шүү дээ. Хэнтэй юу ярихаа мэдэлгүй яахав.
  5. Миний нас хэд билээ. Ямар эрүүл ухаантай хүн тийм зураг явуулах вэ дээ. Энэ зурагнууд бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. Наад зурагнуудыг чинь, ер нь энэ бүх асуудлыг би шалгуулж байгаа.
  6. Оноос өмнөхөн цагдаа дээр уулзсан. Ер нь бол сая л шуугиан болоод байгаагаас биш сүүлийн хэдэн сар намайг элдвээр хэлж бичсэн энэ эмэгтэй. Тэр эмэгтэй ааш авир хэтрээд байх шиг болохоор нь би албан ёсоор хуулийн байгууллагад хандсан юм.
  7. Юу нь болохоо байчихаад ийм хачин яриа гараад эхэлснийг  гайхаж байна. Хүн чанараа бодвол нутгийн түмнээ бодвол яавч тийм муухай зүйл яримааргүй юм аа. Хамгийн гол нь тэр эмэгтэй яг өөрөө сууж байгаад ярьсан тийм дүрс, яриа цаагуур чинь харагдана уу?
  8. Би хүнд хагалгаанд орсон. Тэр үед зөндөө хүн ирж миний дэргэд зураг дараад байсныг санадаггүй юм. Ингэж зураг дараад түүнийг засч янзлаад сүйд хийчих нь гэж яаж бодох вэ.
  9. Би чинь их тайван амгалан, элдэв муу үггүй, мөрөөрөө байхыг боддог хүн.
  10. Хуулиар тогтоосны дараа би үнэн бодит явдлыг ний нуугүй, ийм юм болсон юмаа гээд сайн хэлж ярина.