Д.Муратад холбогдох шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Түүнийг Б.Бахытгүл гэх эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, өнөөдөр шүүх хуралдааныг хаалттай явуулж буй юм.

Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар тэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдвол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.

Шүүх хуралд яллагдагч Д.Мурат, хохирогч Б.Бахытгүл нар оролцож буй аж.