Д.Мурат, М.Елуза нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийлээ.

Яллагдагч Д.Муратын өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч,  урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлолоо.

Ингэснээр яллагдагч Д.Мурат, түүний жолооч, туслах М.Елуза нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны наймдугаар 8-ний өдрийн 09.00 цагт хаалттай явуулахаар товлов.


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар