Өнөөдөр Д.Муратыг гишүүнийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанаар "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй"  гэж санал хураажээ. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар түүнийг түдгэлзүүлэхийг дэмжсэн байна.

Өмннө нь тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу аль, аль нь тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн. Удахгүй шалгуулчихаад, буцаад ороод ирнэ. Угаасаа энэ хэрэг зохиомол хэрэг байсан. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн." гэж байсан билээ. Ийнхүү энэ жил УИХ-ын хоёр дахь гишүүн түдгэлзэж байна.