Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "7 дугаар сарын 21-ны байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 14.685.497 хүн өвчилж, 613,814 хүн энджээ. Нийт 5,3 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 8 ,889,030 сая хүн эмнэлэгт эмчлэгдэж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 229,700 хүн коронавирусээр өвчилсөн бол 5,000 гаруй хүн эндсэн байна. Энэ нь өмнөх өдөртөө харьцуулбал шинэ өвчлөлийн тоо 63,000 гаруй нэмэгдэж, эндсэн хүний тоо 1000 гаруй болж буурсан байна.

24 цагийн дотор АНУ-д 63,200, Бразилид 20,200, энэтхэг 40,400 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эдгээр нь өвчлөл өндөр буй эхний гурван орон юм. “Ковид-19”-ийн тархац зарим улсад маш хурдацтай буурч байгаа бол зарим улсад  аажмаар буурч эргээд хурдан хугацаанд тархаж байна.

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 30-40 тохиолдлоор нэмэгдсэн. Ялангуяа Тувад сүүлийн хоногт шинээр 41 хүн өвчилж, нийт өвчлөл 5,732 болсон" хэмээлээ.