Шиба Ину үүлдрийн нохой нүднийхээ булангаар санаа зовонгуй харж байдаг Doge мийм нь бүх цаг үеийн хамгийн алдартай, олны хайрыг татсан мийм зураг билээ.

Олон төрлийн мийм, алдартай бичлэгүүд NFT хэлбэрээр дуудлага худалдаанд орж буй энэ цаг үед Doge мийм дуудлага худалдаанд орох нь ердөө л цаг хугацааны асуудал байсан юм.

Мийм баатрын маань жинхэнэ нэр Кабосу гэдэг бөгөөд эзнийг нь Ацүко Сато гэдэг байна.

Ацүко Сато нохойнхоо зургийг өнгөрөгч Пүрэв гарагт дуудлага худалдаанд тавьсан ба Баасан гарагт эцсийн үнэ 1696.9 Ethereum буюу цаасан мөнгөөр үнэлбэл 4 сая орчим ам.доллараар худалдаалагджээ. 

Тус үнийн санал нь Doge миймийг хамгийн үнэтэй худалдаалагдсан NFT мийм болгож байгаа ажээ. 


Эх сурвалж: UNILAD