Шинэ гидроген бэлгэвч ДОХ-ын вирусийг устгаж, бэлгийн таашаалыг нэмэгдүүлэх ажээ. Эрдэмтэд энэхүү бүтээлээ “Супер бэлгэвч” хэмээн нэрийджээ. АНУ-ын Техас мужийн “A&M”-ийн их сургуулийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны төвийн эрдэмтэд ургамлын гаралтай antioxidant нь “Супер бэлгэвч”-ийг бэлгийн замын халдварт өвчний вирусийг устгадаг байна. Харин гидрогель бол шархыг аниулдаг усан гели юм. 

Энэ нь вирусийг түгжиж, халдварлахаас сэргийлдэг. Антиоксидант мөн бэлгийн таашаалыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Тодруулбал, мэдрэлийн цэгт нөлөөлдөг невротрансмиттерийг идэвхжүүлдэг байна. Судалгааны багийн ахлагч Махуа Чудхури “Бид цаашид ДОХ-ыг бүрэн эмчлэх зорилготой ажиллаж байгаа” гэв.

“Билл ба Мелинда Гейтс”-ын сан ДОХ-ын вирусийг устгах чадалтай, хэрээс хэтэрсэн үнэтэй биш бэлгэвч бүтээх бололцоотой эрдэмтэнд мөнгөн шагнал гардуулсны нэг нь Чудхури байжээ. Энэхүү сан Австралийн Воллонгонгын их сургуулийн судлаачдыг арьс мэт мэдрэгддэг гидрогель, гелдом бэлгэвч хийхэд нь хөрөнгө оруулсан байна.

ДОХ-ын вирусийг устгадаг “Супер бэлгэвч” одоо туршилтын шатанд явж байгаа ба тэдэнтэй хамтрах хүсэлтэй хэд хэдэн компани бий гэв. “Барагцаалбал, нэг жилийн дотор худалдаанд гарч нэг ам.доллар орчим үнэтэй” хэмээн Чудхури өгүүлжээ.