10-хан сартай хөөрхий гөлгийн амьдрал тийм ч амар эхэлсэнгүй. Тэрээр сонсголгүй бөгөөд 5 гэр бүл дамжин үрчлэгджээ. Хөөрхий гөлөг хайр энэрэл, нөхөрлөл гэж юу болохыг мэдэхгүй өссөн байна.

12 сард Элли Бромилов гэх нэгэн эмэгтэй тэрнийг үрчлэн авсан байна. Гөлгийг хайраар дутаалгүй халамжилж, дохионы хэл хүртэл зааж өгчээ. Тэр “бос, суу” зэрэг командуудыг ойлгодог гэнэ.

“Сонсголгүй ч гэсэн сонсож чаддаг бусад нохдоос огтхон ч ялгаагүй хүнийг ойлгож чаддаг” хэмээн эзэн нь хэлсэн байна.