Эрүүл мэндийн яамнаас Сонгуулийн дараа хөл хорио тогтоох санал гаргасан мэдээлэл гарсан. 

Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Засгийн газар, УОК-оос  хамгийн сүүлд 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тархалт буурахгүй, нас баралт нэмэгдэж байгаа. Энэ нь вакцинжуулалтыг үр дүнгүй болгох эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа билээ. Гэхдээ дахин хөл хорио тогтоохгүй" гэдгийг мэдээллээ.

Тэрбээр "Сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд сурталчих орон зайг хуурамч мэдээллээр хольж, олныг айдас, хий үзэн ядалтад автуулахгүй байхыг хүсье ээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорихгүйгээр зургадугаар сарын 15 гэхэд давтан тунд насанд хүрсэн иргэдээ бүрэн хамруулна. Долдугаар сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна.

Өчигдрийн байдлаар нэгдүгээр тунд 1,847,246 иргэн буюу 89.4 хувь, хоёрдугаар тунд 1,025,326 иргэн 50 хувь нь хамрагдсан. Өмнөх өдрөөс 84,688 хүнээр нэмэгдсэн.

• УБ хотод 1-р тунд хамрагдсан хүн – 945738

2-р тунд хамрагдсан хүн – 677055. Өмнөх өдрөөс 21,558 хүнээр нэмэгдсэн.

• Хөдөө орон нутаг: 1-р тунд хамрагдсан хүн –901508,

2-р тунд хамрагдсан хүн–348271.

Нийслэлчүүдийн 99 хувь нь эхний тунд 70 хувь нь давтан тунд хамрагдаад байна" гэжээ.