ХОНЬ

Энэ долоо хоногт бизнес болон санхүүгийн тал дээр таны зөн совин хүчтэй нөлөө үзүүлэх бололтой. Та өөрийн зөн совингоо дагах нь танд хамгийн сайн үр дүнг авчрах болно. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс энэ бол шинэ үйл ажиллагаа эхлэхэд тохиромжтой үе. Санхүүгийн бололцоо байсан ч том худалдан авалт хийх хэрэггүй. Гэнэтийн их хэмжээний зарлага гарах магадлалтай:

ҮХЭР

Хувийн амьдралдаа яаруу, хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүйг хичээгээрэй. Хэрэв та илүү ардчилсан зарчмыг баримталж чадвал бүх асуудал шийдэгдэх болно. Өөрийгөө хөгжүүлэх,  сургалт дамжаанд хамрагдахад тохиромжтой. Шинэ зүйл сурч мэдэхэд тань нас хамаагүй бөгөөд энэ нь таны оюун ухаан, мэдрэмжийг идэвхжүүлж дэмжиж тэтгэх болно. Санхүүгийн байдал сайнгүй байх учраас зарлагаа хянаарай.

ХАМТАТГАХ

Шинэ он таны өмнө олон таатай боломжийг нээж байна. Таны амбиц нэмэгдэж, албан тушаал ахихад илүүтэй анхаарах бололтой. Долоо хоногийн турш таны сэтгэл санаа өөдрөг байна. Ажил хэргийн үйл хэрэг бүтэмжтэй байх боловч танаас ихээхэн хүчин чармайлт шаардана. Хэн нэгний өмнө буруугаа хүлээх, сэтгэлээ илчлэхэд таатай. Эрүүл мэндийн байдал сайн байна. Санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ.

МЭЛХИЙ 

Гэр бүл, хосын харилцаанд таатай. Хайр дурлалын харилцаанд зүрх сэтгэлээ дагаж, нээлттэй байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс сонголтоо хийхдээ сэтгэл зүрхээ сайтар чагнах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд ажил ихтэй байна. Аялж, зугаалах хүсэл их байвч танд зав чөлөө олдохгүй бололтой. Сэтгэл хөдлөлөө барьж, стресс бухимдалд автахаас зайлсхийгээрэй. Орлого бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.

АРСЛАН

Хайрыг мэдрэх долоо хоног. Эдгээр өдрүүдэд та эргэн тойрны хүмүүсээс хайр халамжийг илүүтэй мэдрэх болно. Долоо хоногийн эхээр бага зэрэг бухимдаж, сэтгэл санаа тавгүйрхэх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал санаа зовоож байна. Гэр бүлдээ анхаарал тавьж, цаг гаргаарай. Эрч хүч нэмэгдэж, энерги сэргэнэ. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг бүтэмжтэй байж, аз одтой байна.

ОХИН

Энэ долоо хоногт таны бүх асуудал эергээр өөрчлөгдөнө. Ажлын хүрээнд нөхөрсөг байдал сэргэж, хамт олны уур амьсгал сайжирна. Долоо хоногийн сүүлээр хайр дурлалд ээлтэй. Санхүүгийн асуудлаа шийдэх арга замыг олно. Гэр бүлдээ анхаарал тавьж, цаг гаргаарай. Эрч хүч нэмэгдэж, энерги сэргэнэ.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт та хоолойгоор татсан их ажилтай байна. Шинэ танилууд гарч ирэх боловч удаан хугацаанд холбоотой байх хүмүүс биш.  Гэр бүлээ, хайртай хүмүүсээ өмгөөлж хамгаалах, хайрлах хүсэл хүчтэй төрнө. Ажлын талбарт олон сорилттой тулгарах боловч энэ бүхэн таныг амжилтад хөтөлнө. Долоо хоногийн сүүлээр таалагддаг хүндээ энэ тухай хэлэх тохиромжтой үеийг ашиглаж чадна. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна.

ХИЛЭНЦЭТ

Хаанаас ийм их эрч хүч гарч ирснийг танаас өөр мэдэх хүн байхгүй болов уу. Энэ долоо хоногийн эхний хоногуудад яаж ч хөдөлмөрлөсөн эцэж цуцна гэж байхгүй бололтой. Энэ бол ажлын карьераа өсгөх таатай үе гэдгийг мартаж болохгүй. Ирээдүйд бэлдэж, тоглоомын төлөвлөгөөгөө боловсруулаарай. Өөрийн хайртай хүмүүстэйгээ амралтын өдрүүдээ өнгөрөөгөөрэй. Бусдын хэрхэн жаргалтай байгаагаас суралцах хэрэгтэй.

НУМ

Одоо л нэг бүтээлч байх боломж гарч ирж байгаа бололтой. Энэ долоо хоног нэг талаараа их ядарч магадгүй өдрүүд байх бололтой. Танд бага хугацаанд олон зүйлийг амжуулах их эрч хүч байна. Үүний зэрэгцээ гоо үзэсгэлэн, яруу найраг, хайрын захиа, сэтгэл догдлуулсан түүх зэргийг таашаах мэдрэмж өндөр байх болно. Таны дотор романтик бодол буцалж, өөрийгөө барьж дийлэхгүй болно. Хайр сэтгэлээ илчлэхэд таатай үе.

МАТАР

Ажил хэрэгт ээлтэй үе эхэлж байна. Хэрэв та энэ л үед энергиэ төвлөрvvлж чадваас өөрчлөлт, шинэчлэлт танд маш их үр дvн өгнө. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайн мэдээ дуулна.  Гэр бүлдээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй байхыг зөвлөж байна. Ялангуяа хайртдаа үнэнч байж, амлалтаа биелүүлээрэй. Орлого нэмэгдэх боловч үрэлгэн зан гаргах хэрэггүй.

ХУМХ

Баяр баясгалантай өдрүүд ирж байна. Энэ долоо хоногт хэт өндөр зорилго тавих хэрэггүй. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах хэрэггүй. Орлогын шинэ эх үүсвэрээс их хэмжээний мөнгө орж ирэх бололтой. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад тохиромжгүй. Ажил хэрэг болон хувийн амьдралдаа эрсдэл гаргах хэрэггүй. Санхүүгийн байдал сайнгүй байна.

ЗАГАС 

Долоо хоногийн эхэнд ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэх, төлөвлөгөө зохиох гэсний хэрэггүй. Найз нөхөд, төрөл төрөгсөд болон нөлөө бүхий хүнээс тусламж дэмжлэг авах шаардлага гарч болзошгүй. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч энэ нь танд чамлалттай санагдаж магадгүй. Хүссэн үр дүн биш ч та тодорхой хэмжээнд амжилт гаргана. Маргаан, зодооноос зайлсхийх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүс бусдад шагшигдсан уран бүтээл туурвих боломжтой.