ХОНЬ

Энэ долоо хоногийн турш таны эрч хүч, амьдралын идэвхи өндөр байна. Амьдралдаа дорвитой өөрчлөлт хийж, ажлын байраа солих хүсэл төрөх бололтой. Ганц бие хүмүүс хайр дурлалд азгүйтэж, сэтгэл санаагаар унах магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдал таны ажлын үр дүнтэй шууд хамааралтай байх болно. Бизнес эрхлэгчид ашиг, орлого ихтэй байх боловч гэнэтийн их мөнгөний хэрэгцээ их гарах бололтой. Долоо хоногийн дундуур од гаригийн нөлөөгөөр аз хийморьтой байж, ганц биечүүдийн хувьд хувийн амьдрал ч бүтэмжтэй байх болно. Сэтгэл хөдлөлөө барьж өөртөө хяналттай байхыг хичээ. Одоо л найз нөхөд, төрөл садан, ойр дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй.

ҮХЭР

Завгүй өдрүүд үргэлжилнэ. Ажил ихтэй үедээ өдрийн цагаар хэдэн минут унтаж, стресс ядаргаанаас сэргийлээрэй. Таны удаан хугацааны төвөлгөөнд гэнэтийн саад учирч магадгүй. Энэхүү саадыг давж чадвал амжилт ойрхон байна. Ажлаа солих, орон байраа засч сайжруулахад таатай. Нойргүйдэл, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг эмгэгт өртөж магадгүй. Долоо хоногийн дундуур ойрын үед амжилтад хүрч чадах ажлыг зоригтойгоор эхлүүл. Таны амьдрал сайн, муугийн алинаар нь ч болов өөрчлөлт ирэх болно. Иймд бүхий л ажилд эрүүл ухаанаар хандаж амьдралын туршлага дээрээ үндэслэн зөв шийдвэр гаргахыг хичээ. Долоо хоногийн сүүлээр биеийн хүнд ажил, хол газар удаан хугацаагаар явах, аялахаас зайлсхий. Шинэ танилтай болохдоо болгоомжтой байхыг одод анхааруулж байна. Биеэ тоох, дээрэлхүү зан гаргах эсвэл хэт идэвхтэй байх нь аль нь ч танд тус болохгүй.

ИХЭР

Энэ долоо хоногийг зөвхөн өөртөө зориул. Зүрхшээж, хойшлуулсан сонирхолтой төлөвлөгөө, галзуу хүсэлээ биелүүлэх цаг. Гэхдээ ертөнцөөс тасарсан мэт аашилж, хэт дураараа аашлах гэсний хэрэггүй. Ар гэр, ажил амьдралаа орхигдуулалгүй, цугт нь амжуулахыг хичээгээрэй. Баяр баяслыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байснаар аливаа өвчин эмгэгийг өөрөөсөө зайлуулж чадна.  Хүссэнээ хийхэд тань мөнгө, санхүүгийн байдал саад болохгүй. Худалдаа арилжаа, томилолт, санхүүгийн гэрээ хэлэлцээр, шинэ ажил хүлээн авахад таатай. Бизнесийн яриа хэлэлцээ томоохон гэрээ байгуулах зэрэг ажилд та сэтгэл хангалуун байх болно. Сугалаа хожих магадлалтай. Магадгүй ажлын санал тань амжилттай байна. Азаа удаан барихын тулд өөрийн зорилгоо тодорхойл. Ажлын саналыг хүлээн авахдаа эмэгтэйчүүд ихэмсэг байдлаа алдахгүйгээр тайван хүлээн авна. Долоо хоногийн сүүлээр ахимаг насныхан эрүүл мэнд эмзэг байна.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногийн эхлэл зарим нэгнийх нь хувьд хар дарсан зүүд мэт байх бололтой. Таагүй явдал, азгүй тохиолдол их байх болно. Гэвч аливааг хэтэрхий хүндээр тусгаж, дэлхий сүйрсэн мэт аашлах хэрэггүй. Энэ бүхэн шуурга мэт таныг дайраад л өнгөрнө. Санхүүгийн байдал сайнгүй үед арвич, тооцоотой байх хэрэгтэй. Алхам болгоноо цэгнэ. Бүх хэрэггүй холбоогоо таслах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур ямар ч ажлыг эхний оролдлогоор шийдэж чадах эрч хүч танд төвлөрнө.Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Долоо хоногийн сүүлээр амьдралын гэрэл гэгээг харж, өөдрөг байхыг хичээ. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарилаж ажиллахыг од эрхэс танд зөвлөж байна.

АРСЛАН

Илтгэх ур чадвар, үнэмшүүлэх чадвар нэмэгдэж аливаад манлайлагч байж чадна. Тэр хэрээр бусдын атаархлыг төрүүлж, хэл ам дагуулах магадлалтай. Бизнесийн үйл хэрэг саадгүй урагшилж, ашгаа өгнө. Гэр бүлийн аар саар асуудал, хэрүүл маргаан таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Эргэн тойрныхондоо эелдэг ханд.Хайртыгаа байгаагаар нь хүлээн авбал та ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болно. Санхүүгийн байдал маш сайн байна. Гэвч хэт сэтгэлийн хөөрлөөр том худалдан авалт хийх, эсвэл байгаагийнхаа хэрээр үрэлгэн загнах хэрэггүй л болов уу. Амьдрал цааш үргэлжлэнэ гэдгийг ямагт сана. Тамир тэнхээ сэлбэх амин дэм, бэлдмэл хэрэглэж, дархлаагаа сайжруулаарай.

ОХИН

Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч тань бага зэрэг сул байх болно. Ажил дээрээ төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байхад хэн нэгэн таниас урьдаж хийх болно. Хамт олон эсвэл ойр дотнынхонтой харилцахад хүндрэлтэй болсноор эрүүл мэнд тань тавгүйрч магадгүй. Бизнесийн хамтрагч, ажлын харилцагчидтай учраа ололцох хэрэг гарна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс таны ажлын үр дүн шалтгаалах болно. Санхүүгийн хэрэгцээ шаардлагаар хүсээгүй ажлаа ч шүүрч аваад хийхэд хүрэх бололтой. Гэр бүлийн тааламжтай уур амьсгал ажлын стресс, ядаргаанаас ангижрахад туслана.  Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ.

ЖИНЛҮҮР

Мөнгө санхүүгийн үйл хэрэгт азтай байна. Мөнгө олоход хялбар байх боловч зарцуулахдаа бодолтой хандах хэрэгтэй. Долоо хоногийн эхээр эрсдэлтэй арилжаа наймаанаас зайлсхий. Нэр хүндээ өсгөх, зорилгодоо хүрэхэд тань од эрхэс туслахад бэлэн байна. Долоо хоногийн дундуур хүч тамир жаахан сулрах байх. Үүнээс болоод бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна. Нэр хүндээ сэргээх, өөрийнгөө нотлох боломжийг алдах хэрэггүй. Ажил хэргийн уулзалт хэлэлцээний үеэр харилцагчидтайгаа үл ойлголцож, таагүй сэтгэгдэлтэй үлдэж магадгүй. Ужиг, хууч өвчин сэдрэхээс сэргийлээрэй. Гэр бүлдээ илүү цаг зарцуулж, хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарах хэрэгтэй.

ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхээр өөрийгөө болон бусдыг хүндэлж явдаг зан чинь удирдлагын чинь хараанд өртөж танд урмын үгийг харамгүй хайрлана. Шинэ болон ухаалаг санаа бодлууд таны толгойд амархан орж ирнэ. Санхүү мөнгөө захиран зарцуулахад хүндрэлтэй байх аваас ухаалаг зандаа хөтлөгдөн энэ хүндрэлээс төвөггүй гарна. Долоо хоногийн дундуур аливааг сэтгэлийн хөөрлөөр бус, өөрийн ухаанаар шийдэхийг зөвлөж байна. Аливаа зүйл аажимдаа бүтнэ гэж өөрийгөө тайвшруулах хэрэггүй.Хайр дурлал, романтик учралаар дүүрэн байна. Таны бэлгийн дур хүсэл дээд өндөр байх болно. Удаан хугацаанд хамт байсан хосууд шинэлэг зүйлсийг туршиж, харилцаагаа сэргээх хэрэгтэй. Ганц бие хүмүүс сонирхол, үзэл бодол нэгтэй хүмүүсийн хүрээллээс хосоо хайгаарай. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

НУМ

Энгийн өдрүүд үргэлжилнэ. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь гүйцэтгэснээр асуудал үүсэхгүй. Бизнесийн үйл хэрэг тогтвортой үргэлжилнэ. Мөнгө санхүүгийн хувьд ч өмнөх долоо хоногийнхтой ойролцоо байх болно. Ганц бие хүмүүс гадуур гарч шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах хэрэгтэй. Магадгүй заяаны ханьтайгаа учирч болох юм. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн тал дээр жаахан асуудал гарна хэмээн одод сэрэмжлүүлж байна. Эрсдэлтэй төслийг хэрэгжүүлэхээр зоригтой барьж ав. Зорилгоо биелүүлэх, алдар нэрийн төлөө хөөцөлдөхөд одод танд туслах ч өөрийн тань хичээл зүтгэл юу юунаас чухал гэдгийг санаарай. Хайртай хүмүүстээ өөрийнхөө хайрыг мэдрүүлэх алхам хийж байгаарай.

МАТАР

Энэ долоо хоногт зарим хүмүүсийг азын од ивээж, бусдыг нь азгүйтэл дагна. Мөрийтэй тоглоом, аз сорьсон үйл хэрэгт амжилттай байх бололтой. Гэр бүлдээ анхаарал хандуулж, хайртдаа халамжтай байх хэрэгтэй. Хэрэгцээнээс илүү гарсан мөнгөө дэмий зүйлд үрэлгүй хадгалах хэрэгтэй. Бусдад их хэмжээний мөнгө өгөхөөс татгалзаарай. Ажлын тань хувьд ололт амжилтаар тийм сайн байхгүй ч гэлээ муу зүйл болохгүй. Эдийн засгийн хувьд арвич хямгач байж, гэр бүлийн мөнгө санхүүгийн байдлыг хяналттай байлгахыг хичээгээрэй. Хувийн амьдрал тийм ч удаан үүлтэй бүрхэг байх ёсгүй. Эдгээр сорилттой өдрүүдийн дараа олон аз жаргалтай өдрүүд дахин ирнэ.

ХУМХ

Ажил ихтэй завгүй байх болно. Шинэ ажилд орж, шинэ хүмүүстэй танилцах бололтой. Зарим хосууд  харилцаагаа төгсгөж магадгүй. Бизнесийн үйл хэрэг амжилттай байх бөгөөд удахгүй ашгаа өгч эхэлнэ. Сэтгэл санааны байдал хямарч, нойр хулжих магадлалтай. Өөрийн санаа бодол, төлөвлөгөөний талаар бусдад дэлгэн ярих хэрэггүй. Атаархагчид, муу санаатны анхаарлыг татаж тэдний далд явуулгад өртөж болзошгүй байна. Амьдрал танаас сэтгэлийн хат, эрүүл ухаан, хүч тэнхээг шаардах бололтой. Аялалд явж, эрүүл агаарт амрах зэргээр эрч хүчээ цэнэглээрэй. Ойр дотнын хүмүүс тань хамаг хүч, оюун ухаанаараа таныг дэмжин туслахаар хичээх бололтой. Тэдний тусламжаар ямар ч таагүй үйл явдлуудыг тайвнаар хүлээн авч шийдвэрлэж чадна.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр ажил хэргийн түншүүдтэйгээ төлөвлөгөө хэлэлц, холбоо харилцаагаа сайжруул, уулзалт хий. Энэ нь хожим албан тушаал ахих суурь болох буюу санхүүгийн амжилт авч ирнэ. Долоо хоногийн дундуур амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуримтлагдсан сөрөг энергийг арилгах хэрэгтэй. Хосуудын харилцаанд тааламжтай. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй харилцаа тогтоох бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжилнэ. Мөнгө олоход амаргүй байх боловч сайн зүйлд зарцуулж чадна. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Ойр дотныхондоо цаг гаргаарай.