Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/  07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27  цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.   

 Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, нийт 7 аймгийн 65 сум цахилгаангүй болсон тухай мэдээлсэн. 

Мэдээллийн дагуу өчигдөр /07.20/ Хангайн бүсийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа Улаанбаатар,  Архангай, Баянхонгор, Орхон,  Өвөрхангай аймаг, Хархорин  сумаас нийт засварын 6 бригадын 68 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, одоогийн байдлаар Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сумын цахилгааныг өгч, хэвийн ажиллагаанд оруулсан. 

Харин өнөө өглөөний байдлаар “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн 77 ажилтан 20 техник хэрэгсэлтэйгээр  Хархорин дахь 110 кВ-ын А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 ширхэг бетонон тулгуурыг босгож цахилгаан дамжуулах агаарын шугамыг татаж цахилгаангүй байсан 7 аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна