Иракийн Дияла мужид төрсөн долоон ихэр хүүхэд бүгд эндсэн тухай тус улсын “al-Sumaria” суваг өчигдөр мэдээлжээ.

Дияла мужид 25 настай эмэгтэй долоон ихэр хүүхэд төрүүлсэн тухай тус мужийн эрүүл мэндийн газар өмнө нь мэдээлсэн. Иракт ийм явдал урьд өмнө нь тохиож байгаагүй гэж Дияла мужийн аль-Баттуль эмнэлгийн захирал Али Шариф яриад эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж мэдээлж байв.

“Хэд хоногийн өмнө аль-Баттуль эмнэлэгт төрсөн долоон ихэр бүгд эндсэн” тухай “al-Sumaria” сувагт Дияла мужийн Эрүүл мэндийн газрын ажилтан мэдээлжээ. Ихэр хүүхдүүдийн эндсэн шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/RIA Novosti/