ХОНЬ

Таны өмнө сорилт хүлээж байна. Магадгүй та өөрийн айдастайгаа нүүр тулж мэднэ. Гэхдээ гайхалтай нь энэ нөхцөл байдлыг даван туулсны дараа таны өмнө шинэ боломж нээгдэнэ. Ажил хэргийн уулзалт ихтэй байх бөгөөд гадаад томилолтоор явах бололтой. Орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч, амин дэмээр баялаг хүнс хэрэглэж, харшлаас  сэргийлээрэй.

ҮХЭР

Ажил төрөл бүтэмж муутай, амжилтгүй долоо хоног байх нь. Таны сэтгэл санаа үүнээс шалтгаалаад тогтворгүй, бухимдалтай байх бололтой. Нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангүй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй. Спортоор хичээллэж эрч хүчээ нөхөөрэй.

ХАМТАТГАХ

Энэ долоо хоногт хийж бүтээх онгод төрж, бүх дэлхий таны гарт орсон мэт байх болно. Өөрийгөө бүрэн таньж, нөөц бололцоогоо нээн илрүүлэхэд бэлдээрэй. Та өөрийн тухтай бүсээс гарч, сорилттой нүүр тулснаар хүч чадлаа бүрэн таньж чадна. Ирэх өдрүүдэд хайр дурлал, романтик харилцаа таны анхаарлын төвд байх бололтой. Гэр бүлдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, орон байраа засч сайжруулахад  анхаараарай. Зарим хэрэггүй эд зүйлсээсээ хагацах хэрэгтэй.

МЭЛХИЙ

Гадуур амжуулах ажил ихтэй завгүй долоо хоног болно. Ажилдаа албан тушаал ахих боломжийг нээнэ. Энэ нь таны өрсөлдөх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Гэр бүлийн уур амьсгал хэвийн байна. Найз нөхдөдөө цаг гаргах шаардлагатай. Сэтгэл санаа тогтворгүй байх тул аливаад хэт яаруу шийдвэр гаргахаас татгалзаарай. Санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул тооцоотой байх хэрэгтэй.

АРСЛАН 

Таны олон жил хуримтлуулсан мэдлэг, туршлага энэ долоо хоногт хэргээ гаргаж, та ажилдаа манлайлна. Бизнесийн салбарт ажиллаж буй хүмүүс шинэ түншдээ хэт итгэх хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, таны нэр хүнд нэмэгдэнэ. Гэр бүлийн харилцаанд хардалт, үл итгэлцэл асуудал үүсгэнэ. Албан томилолтоор явах, хол аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.

ОХИН

Амьдралын хэв маягаа өөрчлөхгүй л бол нэгэн хэвийн өдрүүд үргэлжилнэ. Ажилдаа идэвхтэй байж, өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй. Бусадтай маргалдаж, зөрчилдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрүүл, маргаан аль алинд нь сайн зүйл авчрахгүй. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсч мэднэ. Хань ижлээ хуурч мэхлэхэд хүрч мэднэ. Энэ нь таныг удаан хугацаанд зовоох тул бодолтой байгаарай.

ЖИНЛҮҮР

Таны харилцааны хүрээнд өөрчлөлт гарна. Энэ долоо хоногт та дүрэм дагадаг нэгэн биш дүрмийг зохиодог хүн гэдгээ бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Үнэнийг ярьж байхдаа өөртөө итгэлтэй байж, ямарваа маргаанд буулт хийх хэрэггүй. Гэхдээ бусдад бүдүүлэг авир гаргаж, өөрийнхөөрөө зөрүүдэлж болохгүй. Ажил хэрэгт таны өөртөө итгэлтэй, шийдэмгий байдал сайн үр дүнг авчирна. Гэрээ хэлцэл байгуулахдаа баримт бичигтээ алдаа, буруу тооцоолол байгаа эсэхэд анхаараарай.

ХИЛЭНЦЭТ 

Харилцаанд тийм ч таатай биш долоо хоног эхэлж байна. Гэр бүл, хамт олны харилцаанд элдэв янзын үл ойлголцол үүсгэж магадгүй. Энэ сард юу хийж бүтээснээ дүгнэж, гүйцэлдүүлээгүй үлдсэн нэгнийг нь шинэ сарын төлөвлөгөөндөө нэмэх хэрэгтэй. Ажилдаа санаачилгатай, идэвхтэй байж, урам зоригоо сэргээхийг хичээгээрэй. Орлого нэмэгдэж, санхүүгийн байдал бага зэрэг сайжирна.

НУМ

Энэ долоо хоногт таны өмнө олон боломж нээгдэнэ. Та хувь хүн болон байгууллагын албан хаагчийнхаа хувьд өсч дэвжиж байгаагаа олон хүнд батлан харуулна. Таны ажлын бүтээмж маш өндөр байх тул ямар ч хэцүү ажлаас төвөгшөөх хэрэггүй. Орлого нэлээд нэмэгдэж, энэ нь танд санхүүгийн эрх чөлөөг мэдрүүлнэ. Эрүүл мэнд ч сайжрах төлөвтэй байна.

МАТАР

Дотоод сэтгэлээ илэрхийлэх гайхалтай үе. Долоо хоногийн эхээр та өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байж, ажлын амины элдэв уулзалт, ярилцлагыг ашигтайгаар шийдэж чадна. Хэцүү, боломжгүй хэмээн хойш тавьж байсан уулзалтаа энэ үед төлөвлөөрэй, та гарцаагүй амжилт олж чадна. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ. Ажил дээрээ жаахан зэмлэл хүртэж мэдэх ч шинэ долоо хоногт бүх зүйл хэвдээ орох болно.

ХУМХ 

Энэ долоо хоногт өөртөө эрх чөлөөг бүрэн олгоорой. Юуг ч туршиж үзэхийг хүссэн, юунд ч хүчээ сорихыг хүссэн та өөртөө бүхнийг зөвшөөр. Хайр дурлалын шинэ романс таны сэтгэл зүрхийг догдлуулж, царайнаас чинь инээмсэглэл тасрахгүй. Сэтгэл санаа өөдрөг, урам зоригтой байгаагаас ажлын бүтээмж өндөр байна. Энэ долоо хоногт та олон эх үүсвэрээс мөнгө олох боломжтой. Санхүүгийн хүндрэлтэй байдал бага багаар сайжирч эхэлж байна. Эрүүл мэндийн байдал тогтвортой байна.

ЗАГАС

Энэ долоо хоногт та яг цаг хугацаагаар аялагч мэт санагдах бололтой. Таны ухаан санаа ойр ойрхон багын дурсамж, эртний үйл явдлыг нэхэн санаснаас орж гарах бололтой. Ажил хэрэгтээ төвлөрөхөд хүндрэлтэй байвал өөртөө чөлөө олгож, агаар салхинд гарах хэрэгтэй. Шинэ адал явдал эрэлхийлснээр энэ байдлаас ангижирч мэдэх юм. Орлого хэвийн байх боловч зарлагаа хянаарай. Гэр бүлдээ илүү цаг гаргаж, хоббигоо хөөх хэрэгтэй.